A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5-40.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"40.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан, эсхүл өндөр мэргэшилтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилж болно.

40.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар энэ хуулийн 40.5-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилсон бол байгууллага дэд даргатай байна. Энэ тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1 дэх хэсэг хамаарахгүй.

40.7.Энэ хуулийн 40.5-д заасны дагуу томилогдсон дарга нь өөрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамааран зарим эрхээ дэд даргад шилжүүлж болно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР