- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/232
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-д тус тус даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
