- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 4.2, 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2, 4 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 2418, 285, 286, 287 дугаар заалт тус тус нэмсүгэй.
2.Авто замын төслүүд |
||||||
2418 |
"Шинэ тойрог зам" төслийн урд хэсэг "Туулын авто зам" төсөл |
Баянзүрхийн товчооноос Баруун аймаг салдаг тойрог уулзвар хүртэлх Туул голын хойд эрэг дагасан 4 эгнээ авто зам, гүүрэн байгууламж барих |
Барих-ашиглах-шилжүүлэх |
Авто зам, гүүрэн байгууламж барих, ашиглах, шилжүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруу-лалт явуулах |
4.Нисэх буудлын төслүүд |
||||||
285 |
Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж олон улсын 4С ангиллын болгох төсөл |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх |
Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж зорчигч үйлчилгээний цогцолборын зураг төсөл боловсруулах- шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Шаардлага-гүй |
Уралдаант шалгаруу-лалт явуулах |
286 |
Ховд аймгийн "Ховд" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4C ангиллын болгох төсөл |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, зорчигч үйлчилгээний цогцолборыг өргөтгөх тоног төхөөрөмж суурилуулах |
Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, зорчигч үйлчилгээний цогцолборыг өргөтгөх тоног төхөөрөмж суурилуулах зураг төсөл боловсруулах- шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Шаардлага-гүй |
Уралдаант шалгаруу-лалт явуулах |
287 |
Дорнод аймгийн "Чойбалсан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангиллын болгох төсөл |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, зорчигч үйлчилгээний цогцолборыг өргөтгөх тоног төхөөрөмж суурилуулах |
Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, зорчигч үйлчилгээний цогцолборыг өргөтгөх тоног төхөөрөмж суурилуулах зураг төсөл боловсруулах- шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Шаардлага-гүй |
Уралдаант шалгаруу-лалт явуулах |
2.Мөн жагсаалтын 28 дугаар заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
28 |
Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, тоног төхөөрөмж суурилуулах |
Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж тоног төхөөрөмж суулгах, шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх |
Шаардлага-гүй |
Уралдаант шалгаруу-лалт явуулах |
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Шинэ тойрог зам" төслийн урд хэсэг "Туулын авто зам" төсөл, Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж олон улсын 4С ангиллын болгох төсөл, Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл, Ховд аймгийн "Ховд" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4C ангиллын болгох төсөл, Дорнод аймгийн "Чойбалсан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангиллын болгох төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A

