A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй, 6 сарын хугацаатайгаар байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

Э.Бат-Амгалан -Улсын Их Хурлын гишүүн

Г.Ганболд-Улсын Их Хурлын гишүүн

Б.Жаргалмаа-Улсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн

М.Оюунчимэг-Улсын Их Хурлын гишүүн

Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Б.Энхбаяр-Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

С.Ганбаатар-Улсын Их Хурлын гишүүн

Д.Ганбат-Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд-Улсын Их Хурлын гишүүн

О.Цогтгэрэл-Улсын Их Хурлын гишүүн

2.Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани, орон нутгийн өмчийн оролцоотой "Тавантолгой" хувьцаат компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг иж бүрэн хянан шалгахаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАГ.ЗАНДАНШАТАР