- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 260
Улаанбаатар хот
АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
