- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.3.7 дахь заалт нэмсүгэй:
"6.3.7.мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;"
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын "малчин," гэсний дараа "мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч" гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.13 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.9.10, 29.13.5 дахь заалтын "мэргэжлийн" гэсний дараа "болон техникийн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7 дахь заалтын дугаарыг "6.3.8" гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй" гэснийг "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4-т заасан байгууллагатай" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
