A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 374

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий наймдугаар хавсралт нэмсүгэй:

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны

211 дүгээр тогтоолын наймдугаар хавсралт

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

 

 

 

Зохицуулалттай үйлчилгээ

Үйлчилгээний

хөлс

Хугацаа

НЭГ. Бүртгэл

1.1

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд

600,000.00 төгрөг

Жил бүр

ХОЁР. Бүртгэлтэй холбоотой бусад үйлчилгээ

2.1

Улаанбаатар хотод салбар нээх

200,000.00 төгрөг

Тухай бүр

Орон нутагт салбар нээх

20,000.00 төгрөг

Тухай бүр

2.2

Оноосон нэр өөрчлөх

500,000.00 төгрөг

Тухай бүр

2.3

Бүртгэл сэргээх

100,000.00 төгрөг

Тухай бүр

2.4

Бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт солих, шинэчлэх, нөхөн олгох

100,000.00 төгрөг

Тухай бүр

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий есдүгээр хавсралт нэмсүгэй:

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны

211 дүгээр тогтоолын есдүгээр хавсралт

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖЭЭС ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

 

Зохицуулалттай үйлчилгээ

Үйлчилгээний хөлс

Хугацаа

 

НЭГ. Тусгай зөвшөөрөл

1.1

Биржийн үйл ажиллагаа эрхлэх

Биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогын 10.0 хувьтай тэнцүү

Тухай бүр

 

ХОЁР. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад үйлчилгээ

2.1

Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгүүлэх

1,000,000.00 төгрөг

Тухай бүр

2.2

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт солих, шинэчлэх, нөхөн олгох

100,000.00 төгрөг

Тухай бүр

3.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад дор дурдсан агуулгатай 2.7, 2.8, 2.9 дэх хэсгийг тус тус нэмсүгэй:

2.7

Даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх

50,000.00 төгрөг

Жил бүр

2.8

Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагаа эрхлэх

100,000.00 төгрөг

Жил бүр

2.9

Гадаадын даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч Монгол Улсад салбар төлөөлөгчийн газар нээж үйл ажиллагаа эрхлэх

500,000.00 төгрөг

Жил бүр

4.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтын "Банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын  үйлчилгээний хөлсний хэмжээ" хүснэгтийн дараа дор дурдсан агуулгатай "Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, факторингийн үйлчилгээ эрхлэх банкнаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ" хүснэгтийг нэмсүгэй:

БАНК БУС САНХҮҮГИЙН ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БАНКНААС ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

Зохицуулалттай үйлчилгээ

Үйлчилгээний хөлс

Хугацаа

 

1.1

НЭГ. Тусгай зөвшөөрөл

Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

1,000,000.00 төгрөг

Тухай бүр

Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх

5,000,000.00 төгрөг

Жил бүр

Факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

1,000,000.00 төгрөг

Тухай бүр

Факторингийн үйлчилгээ эрхлэх

5,000,000.00 төгрөг

Жил бүр

5.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг долоодугаар хавсралтаар" гэсний дараа ", Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг наймдугаар хавсралтаар, Уул уурхайн бүтээгдэхүүний биржээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг есдүгээр хавсралтаар" гэж нэмсүгэй.

6.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан "Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам"-д дараах агуулга бүхий 3.10 дахь хэсгийг нэмсүгэй:

"3.10.Хувь тооцож төвлөрүүлэх хөлсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хувьд шимтгэлийн орлого, арилжааны хэлцлийн үнийн дүнгээс тухай бүр тогтоосон хувиар тооцож дараа сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт багтаан төвлөрүүлнэ."

7.Мөн журмын 3.3 дахь хэсгийн "7" гэсний дараа "8" гэж нэмсүгэй.

8.Мөн журмын 1.1 дэх хэсгийн "үзүүлэгчээс" гэснийг "үзүүлэгч, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, уул уурхайн бүтээгдэхүүний биржээс" гэж, 3.10 дахь хэсгийн дугаарыг "3.11" гэж тус тус өөрчилсүгэй.

9.Энэ тогтоолын 1 дэх заалтыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

10.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН