A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэг:

"8.8.Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн аудитын үр дүнг төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан тусгана."

2/11 дүгээр зүйлийн 11.3.4 дэх заалт:

"11.3.4.төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал."

3/20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг:

"20.5.Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлнэ."

4/37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг:

"37.6.Энэ хуулийн 11.3.4-т заасан саналыг аудитын сэдвийг батлахад тусгасан эсэх талаарх үндэслэл, тайлбарыг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод мэдээлнэ."

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалтын "гаргаж, Улсын Их Хурал" гэсний дараа ", Засгийн газар" гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн "татгалзсан" гэсний дараа ", энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй" гэж, 42.3 дахь хэсгийн "ногдуулах" гэсний дараа ", албан тушаалаас чөлөөлөх" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалтын "Монгол Улсын жилийн төсвийн" гэсний болон "жилийн төсвийн төсөлд" гэсний өмнөх "өргөн мэдүүлсэн" гэснийг "өргөн мэдүүлсэн болон өргөн мэдүүлэх" гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "аудитын тайланг" гэснийг "аудитын тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийг" гэж, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн "ногдуулахад" гэснийг "ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР