A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх этгээдийг бүртгэх, аудит хийх журам/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/74

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх этгээдийг бүртгэх, аудит хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Э.Насанбат)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/65 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.УЧРАЛ