- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 305
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан агуулга бүхий "Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 42 дугаар хавсралт нэмсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "41 дүгээр хавсралт" гэсний дараа ", Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 42 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3.Мөн тогтоолын тэмдэглэх хэсгийн "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4," гэснийг "Боловсролын ерөнхий хуулийн 23.3, 24.1.9," гэж өөрчилж, 1 дэх заалтын "Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 дүгээр хавсралт," гэснийг хассугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
5."Боловсролын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
