- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 06 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 61 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 61.4 дэх хэсэг нэмсүгэй:
"61.4.Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 61.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
