A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 330

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дипломат төлөөлөгчдийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчдийн газруудын орон тооны хязгаар"-ын дараах заалт, хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

Дипломат төлөөлөгчийн газрын нэр

Нийт орон тоо

Үүнээс:

Дипломат ажилтан

Техник ажилтан

1.Элчин сайдын яам

10.

Варшав

5

4

1

25.

Парис

8

7

1

31.

Сөүл

18

14

4

Бүгд

367

281

86

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2024 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ