A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Инженер-техникийн шинжилгээ хийх журам/ ЗХХАЭ №28. 2023.10.12
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/334

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Инженер-техникийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг) нарт даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР