- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/509
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/195 дугаар тушаалаар баталсан "Таримал ургамлын үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт"-ын "1.Үр тарианыүр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" "2.Хүнсний ногооныүр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" "3.Төмсний үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" "4.Жимс, жимсгэнийсуулгац үржүүлэхаж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" хэсгийн 1 дэх заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг" гэж, 2 дахь заалтын "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар" гэснийг "Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болохыг нотлох баримт" гэж, мөн заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.2-11.1.3" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт" гэж, 3 дахь заалтын "Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт" гэснийг "Татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай баримт" гэж, мөн заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.4" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт" гэж тус тус өөрчилсүгэй.
2. "Таримал ургамлын үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт"-ын "1.Үр тарианыүр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл", "2.Хүнсний ногооныүр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл", "3.Төмсний үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл", "4.Жимс, жимсгэнийсуулгац үржүүлэхаж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" хэсгийн 4 дэх мөрийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙДХ.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
