A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг батлах тухай ЗХХАЭ №33. 2023.11.30
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/152, А/388

Улаанбаатар хот

Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг батлах тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацаа"-г хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйчилгээний газар газар /А.Өнөржаргал/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай" Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД  Х.БУЛГАНТУЯА                                      ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ