- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17 дахь хэсгийн "Захиргааны" гэсний дараа ", үйлчилгээний болон улс төрийн" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.4 дэх заалтын "тагнуул," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
