A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэг:

"20.4.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.

20.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална."

2/23 дугаар зүйлийн 23.16, 23.17 дахь хэсэг:

"23.16.Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.

23.17.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө."

3/25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэг:

"25.8.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана."

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн" гэснийг "Хувь хүн" гэж, 15.7 дахь хэсгийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар" гэснийг "Энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "20.1-д" гэснийг "20.1, 20.4-т" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 21.2.5, 25.1.6 дахь заалт, 27.1 дэх хэсгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 23 дугаар зүйлийн 23.16 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 15.6, 15.7 дахь хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 23 дугаар зүйлийн 23.17 дахь хэсгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР