A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/38 дугаар зүйлийн 38.1.22 дахь заалт:

"38.1.22.энэ хуулийн 40.6-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж."

2/40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг:

"40.6.Ашигт малтмал баяжуулах, боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн ашигт малтмалын баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндэслэл бүхий үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно."

2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийн "40.4, 40.5-д заасныг хэрэгжүүлэх журмыг" гэснийг "38.1.22, 40.2, 40.4, 40.5, 40.6-д заасныг хэрэгжүүлэх журам, тавигдах шаардлагыг" гэж, мөн зүйлийн 40.6 дахь хэсгийн дугаарыг "40.7" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР