- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"30.9.Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, нууцалбал зохих албаны ажилтнаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох бөгөөд уг албан тушаалд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар дүйцүүлэн тооцно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
