A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 418

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.5.9 дэх дэд заалтад доор дурдсан агуулгатай 2.5.9.3 дахь дэд заалт нэмсүгэй:

"2.5.9.3.соёлын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагаа, соёлын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын зээлтусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохицуулалтаар хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх."

2.Мөн тогтоолын "2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэстэй);" гэснийг "2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);" гэж, тогтоолын хавсралтаар баталсан "Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 3.3.9 дэх дэд заалтын "8 дугаар" гэснийг "9 дүгээр" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын хавсралтын 2.5.2.4 дэх дэд заалтын "эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан,", 3.3.2 дахь заалтын "болон салбарын" гэснийг тус тус хассугай.

4.Мөн тогтоолын хавсралтын 2.5.2.5 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН