A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 13

Чойбалсан

ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн "Халхгол нэгдэл" ОНӨААТҮГ -аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Халхгол сумын "Халхгол нэгдэл" ОНӨААТҮГ-ын дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.

2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2023 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Халхгол нэгдэл" ОНӨААТҮГ-ын захирал / Б.Зоригтхүү/-д даалгасугай.

3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.

ДАРГА Б.ЭНХБААТАР

ГИШҮҮН М.НЯМСҮРЭН

ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ