- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН "ХӨВСГӨЛ УС СУВАГ" ХХК-ИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №36. 2023.12.22
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 118
Улаанбаатар хот
ХӨВСГӨЛ АЙМГИЙН "ХӨВСГӨЛ УС СУВАГ" ХХК-ИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймгийн "Хөвсгөл ус суваг" ХХК-ийн ус түгээх байрны үйлчилгээний тарифыг 3.64 төг/л-ээр баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Хөвсгөл ус суваг" ХХК /Д.Сүхбат/-д даалгасугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг "Хөвсгөл ус суваг" ХХК /Д.Сүхбат/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 28 дугаар тогтоолын хавсралтад дурдсан ус түгээх байрны үнэ тарифыг дээр заасан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Х.ПҮРЭВСҮРЭН
Т.УЛАМБАЯР
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Текст томруулах
A
A
A