A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АМЬДРАЛ ЯДУУ, НЭН БАГА ОРЛОГОТОЙ ӨРХ, ИРГЭД БОЛОН АХМАД ДАЙЧДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх, иргэд болон ахмад хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тэтгэвэр,тэтгэмжийн орлогоос өөр амьдралын эх үүсвэргүй дор дурдсан хүмүүст "Хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмж дээр нөхвөр олгох, амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолын дагуу олгох нөхвөрийг энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 800 төгрөгөөр нэмэгдүүлсүгэй:

а)насны тэтгэвэр авч байгаа 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд;

б)тахир дутуугийн I, П зэргийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид;

/в заалтыг ЗГ-ын 1996 оны 125 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Дор дурдсан иргэдийн орон сууцны хөлс, түлээ, нүүрсний үнийн зарим хэсгийг амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах сагаас нөхөн олгох арга хэмжээ авахыг Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд (Э.ГОМБОЖАВ), аймаг, нийслэл, сум, дүүрэг,хорооны Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйуэтгэх захиргааны дарга нарт даалгасугай:

/2-ын а, б заалтыг ЗГ-ын 1995 оны 146, 1996 оны 125 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

в)энэ тогтоолын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн "а", "б"-д заасан нөхвөр, хөнгөлөлтөд хамаарагдах иргэдийг нарийвчлан судлан бүртгэж, тэдний өрхийн орлого, амьжиргааны түвшинг байнга шалган тогтоосны үндсэн дээр уг нөхвөр, хөнгөлөлтийг олгож байх.

3.Баян-өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Завхан аймгаас Улаанбаатар, Дархан зэрэг төвийн хотуудад улсын захиалгаар суралцдаг оюутнуудад аймгийнхаа төвд очих унааны (нэг талын) зардлыг жилд нэг удаа төрийн сургалтын сангаас гаргаж байхаар тогтоосугай. /3 дахь хэсэг ЗГ-ын 2004 оны 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ