A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын

09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан

"Даатгалын багц дүрэм"-ийн дөрөвдүгээр хавсралт

 

  

ДААТГАЛЫН НӨӨЦ САНД БОЛОН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БАЙРШУУЛАХАД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1        Энэ журмын зорилго нь даатгагч даатгалын нөөц санг болон албан журмын даатгалын санг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага, түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2        Ердийн даатгагч даатгалын нөөц санг Учирч болзошгүй хохирлын нөөц сан, Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан, Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан", Тусгай нөөц сан тус бүрийн санхүүгийн байдлын тайлангийн харгалзах дүнгүүдийн нийлбэрээс даатгалын нөөц сан тус бүр дэх давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тодорхойлно.

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

1.3        Урт хугацааны даатгагч даатгалын нөөц санг хувь оролцоотой гэрээний нөөц сан, хувь оролцоогүй гэрээний нөөц сан, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний нөөц сан тус бүрийн санхүүгийн байдлын тайлангийн харгалзах дүнгүүдийн нийлбэрээс нөөц сан тус бүр дэх давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тодорхойлно.

1.4        Давхар даатгагч даатгалын нөөц санг учирч болзошгүй хохирлын нөөц сан, учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан, мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан тус бүрийн дүнгүүдийн нийлбэрээс даатгалын нөөц сан тус бүр дэх ретро давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тодорхойлно.

/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор нэмсэн/

Хоёр. Даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулахад

тавигдах нөхцөл, шаардлага

2.1      Даатгагч нь төлөөлөн удирдах зөвлөл (цаашид "ТУЗ" гэх) эсвэл хувьцаа эзэмшигч/хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд уг төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1   Даатгагч даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулахдаа дараах хөрөнгийн ангилал, хөрөнгө оруулах дээд хувьд нийцүүлсэн байна:

/Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

Хөрөнгийн ангилал

Хөрөнгө оруулах дээд хувь

Баганын дүн

1

2.1.1.а Банкны хадгаламж /Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан банканд байршуулсан/

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

100%

2.1.1.б Банкны хадгаламжийн сертификат /Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан банканд байршуулсан/

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

80%

2.1.1.в Засгийн газрын өрийн хэрэгсэл

100%

2.1.1.г Төв банкны үнэт цаас

60%

2.1.1.д Санхүүгийн түрээс (Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3.1, 3.2-т заасан) /Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

10%

2.1.1.е Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үнэт цаас)

/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

60%

2.1.1.ж.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх (Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 6.2.1-д заасан)

/Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

20%

2.1.1.з Аймаг нийслэлийн гаргасан өрийн хэрэгсэл

60%

2.1.1.и Компанийн өрийн хэрэгсэл /Үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-т заасан/

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

30%

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.1.1.к МХБ-ийн хувьцаат компанийн хувьцаа

I ангилал

20%

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

II ангилал

5%

2.1.1.л Тухайн даатгалын компанийн холбогдох этгээдэд үл хамаарах банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлээр байршуулах мөнгөн хөрөнгө /Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хангасан банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө/

/Энэ заалтад СЗХ-ны 2021 оны 64 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

20%

2.1.1.м Хуримтлал барьцаалсан зээл /Зөвхөн урт хугацааны даатгагчид хамаарна/

30%

Тайлбар: Хөрөнгө оруулах дээд хэмжээг тооцохдоо даатгалын нөөц сангийн дүнг харгалзах хөрөнгө байршуулах дээд хувиар үржүүлж тодорхойлно.

 

2.1.2        Даатгагч даатгалын нөөц сангаас энэ журмын 2.1.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтад байршуулахаас гадна банкны харилцах, хадгаламж /Үүнд: Хугацаагүй хадгаламж болон 3 сараас доош хугацаатай хадгаламж орно./, бэлэн мөнгө хэлбэрээр байршуулж болох бөгөөд бэлэн мөнгөнд даатгалын нөөц сангийн 2 хүртэл хувиар байршуулна.

2.1.3        Дараах эрсдэлүүдийг тооцоолж, хэрхэн удирдах бодлого, стратегийг тусгасан байна:

2.1.3.а Үнэт цаас гаргагч, зээлдэгч, зуучлагч, даатгуулагч, давхар даатгагч болон баталгаа гаргагч зэрэг гуравдагч тал буюу харилцагчид төлбөрийн чадваргүй болох, гэрээний хариуцлагаа биелүүлэх боломжгүй болсны улмаас даатгагчид учирч болох эрсдэл буюу "Зээлийн эрсдэл";  

2.1.3.б Зах зээлийн үнэ ба түвшинд өөрчлөлт орсноос үүдэн санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ болон ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэх эрсдэл буюу "Ханш ба үнийн эрсдэл". Үүнд хүүгийн түвшний эрсдэл, валютын ханшийн эрсдэл болон бусад үнийн эрсдэл хамаарна.

2.1.3.в Даатгалын бүтээгдэхүүний загвар ба үнэ тогтоолтын эрсдэл болон андеррайтинг ба хариуцлагын эрсдэл буюу "Даатгалын эрсдэл". Даатгалын бүтээгдэхүүний загвар ба үнэ тогтоолтын эрсдэл нь даатгалын үнэ тогтооход таамаглаж байсан хүлээлтээс даатгалын өртөг зардал, хариуцлага хэтрэх тохиолдол зэрэг даатгалын үйл ажиллагааны улмаас даатгагч санхүүгийн хохирол үүсэхэд бий болдог. Андеррайтинг ба хариуцлагын эрсдэл нь даатгагчийн эрсдэлийг сонгох, хүлээж авах, бууруулах, авч үлдэх, шилжүүлэх болон даатгалын бүтээгдэхүүний удирдлагатай холбоотойгоор даатгагчид санхүүгийн хохирол учрах эрсдэл юм.

2.1.3.г Бизнесийн үйл ажиллагааны зохион байгуулалт болон байгууллагын чиг үүргээс шалтгаалан бий болох эрсдэл буюу "Үйл ажиллагааны эрсдэл". Үүнд дотоод хяналтын үйл ажиллагааны дутагдал, технологийн уналт, хувь хүн, ажилтнуудын алдаа болон үндэсний хэмжээний гамшиг сүйрэл хамаарна.

2.1.3.д Даатгагч Даатгалын тухай хуулийн 2.1-д заасан даатгалын тухай хууль тогтоомжийг мөрдөөгүйн улмаас үүдэн гарах эрсдэл буюу "Хууль, зохицуулалтын хүрээний эрсдэл".

2.1.3.е Даатгагчийн бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, шийдвэр гаргалт, нөөцийн хуваарилалтыг тохиромжтой байдлаар хэрэгжүүлээгүй болон бизнесийн орчинд гарсан өөрчлөлтөд дасан зохицох боломжгүй болсон тохиолдолд үүсэх эрсдэл буюу "Стратегийн эрсдэл".

2.1.3.ж Компанийн нэгдэлд багтах компаниуд төлбөрийн чадваргүй болох, даатгагчтай хийгдсэн гүйлгээнүүд нь төлөгдөх боломжгүй болсноос үүдэн гарах эрсдэл буюу "Холбоотой талуудын эрсдэл".

2.1.4        Даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөөг үнэлэх, хянах, тайлагнах зохицуулалтыг тусгасан байна.

2.1.5        Даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулахад Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг харгалзахаас гадна дараах этгээдээс бусад этгээдэд хөрөнгө оруулалт байршуулж болно.

2.1.5.а даатгалын тухай хуулийн 4.1.12-т заасан холбогдох этгээд;

2.1.5.б барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээд;

2.1.5.в холбогдох этгээдтэй хэрэг, маргаан үүссэний улмаас эрх бүхий байгууллагаар хянагдаж, шалгагдаж байгаа этгээд;

2.1.5.д даатгагч өөрөө холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

2.2  Даатгагч нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөөгөө жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

2.3  Даатгагч нь Хороонд ирүүлсэн даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах бөгөөд уг төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ тухай хүсэлтээ Хороонд бичгээр мэдэгдэж, шинэчилсэн төлөвлөгөөг энэ журмын 2.1-д заасан эрх бүхий этгээд баталснаас хойш ажлын 5 хоногийн дотор Хороонд ирүүлнэ.

2.4  Энэ журмын 2.1-д заасны дагуу даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөөг баталсан этгээд нь даатгалын холбогдох хууль, журмын биелэлт болон уг төлөвлөгөөний гүйцэтгэл, эрсдэлийн удирдлага, мэдээлэл, дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл болон хөндлөнгийн аудитын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.

Гурав. Хяналт, хариуцлага

 

3.1    Даатгагч даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулсан тайланг энэ журмын 1 дүгээр хавсралтаар улирал бүр гаргаж, санхүүгийн тайлангийн хамт Хороонд ирүүлнэ.

3.2    Даатгагчаас ирүүлсэн даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулах төлөвлөгөө, энэ журмын 3.1-д заасан тайлантай холбогдуулан шаардлагатай гэж үзвэл Хороо нэмэлт мэдээлэл, материал шаардаж болно.

3.3    Хороо энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 


"Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын

санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад

 байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага"-ын

1 дүгээр хавсралт

 

МАЯГТСЗХ04152. Даатгалын нөөц санг хөрөнгө оруулалтад байршуулсан тайлан

 

Даатгагчийн нэр.............................................         20...оны ... сарын ...-ны өдөр

 

Үзүүлэлт

Мөр/

дугаар

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хөрөнгө оруулалт

Дүн

Эзлэх хувь

А

Б

В

1

2

3

4

1

Бэлэн мөнгө

1

 

 

 

 

2

Банкны харилцах (=мөр(3+4+5)

2

 

 

 

 

2.1

.......банк (дансны дугаар, валют)

3

 

 

 

 

3

Банкны хугацаагүй хадгаламж (=мөр(7+8))

4

 

 

 

 

3.1

.......банк (дансны дугаар, валют)

5

 

 

 

 

4

Банкны хугацаатай хадгаламж (=мөр(10+11))

6

 

 

 

 

4.1

.......банк (дансны дугаар, валют)

7

 

 

 

 

5

Банкны хадгаламжийн сертификат (мөр12=мөр(13+14+15)

8

 

 

 

 

5.1

.......банк (дансны дугаар, валют)

9

 

 

 

 

6

Үнэт цаас (мөр16=мөр(17+18+...25))

10

 

 

 

 

6.1

Засгийн газрын өрийн хэрэгсэл

11

 

 

 

 

6.2

Төв банкны үнэт цаас

12

 

 

 

 

6.3

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

13

 

 

 

 

6.4

Аймаг, нийслэлийн засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл

14

 

 

 

 

6.5

Компанийн бонд

15

 

 

 

 

6.6

ХБ-ийн I ангиллын хувьцаа

16

 

 

 

 

6.7

ХБ-ийн II ангиллын хувьцаа

17

 

 

 

 

6.8

Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх

/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

18

 

 

 

 

7

Санхүүгийн түрээс

19

 

 

 

 

8

Банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлээр байршуулах мөнгөн хөрөнгө

20

 

 

 

 

8.1

...... ББСБ

21

 

 

 

 

9

Хуримтлал барьцаалсан зээл

22

 

 

 

 

10

НИЙТ ДҮН (=мөр(1+2+4+6+8+10+19+20+22)

23

 

 

 

100%

         (төгрөгөөр)