- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй:
"41.3.Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулна."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтын "орлогч" гэсний дараа ", Улаанбаатар хотын Ерөнхий менежер" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн дугаарыг "41.4" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "удирдах" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
