- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2023 оны А/434,А/263 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ хянах чадваргүй, гэмт хэрэг, зөрчилд сэрдэгдэн албадан эрүүлжүүлэгдсэн этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс (цаашид "үйлчилгээний хөлс" гэх) төлөхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
1.2.Үйлчилгээний хөлсийг төлүүлэхдээ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр.Үйлчилгээний төрөл, хөлсний хэмжээ
2.1.Үйлчилгээний хөлс нь үндсэн ба нэмэгдэл гэсэн төрөлтэй байна.
2.2.Үйлчилгээний үндсэн хөлсөнд дараах зардал хамаарна. Үүнд:
2.2.1. Биеийн гадна байдалд эмч үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээн авч байрлуулах;
2.2.2.усанд оруулах;
2.2.3.согтуурлын зэрэг тогтоох;
2.2.4.хувцас, эд зүйлийг хадгалах;
2.2.5.карт, маягтын үнэ;
2.2.6.фото зураг авах;
2.2.7.хуруу, алганы хээ, гарын дардас авах;
2.2.8.Халуун, хүйтэн уух зүйлээр үйлчлэх.
2.3.Үйлчилгээний нэмэгдэл хөлсөнд дараах зардал хамаарна. Үүнд:
2.3.1.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
2.3.2.утсаар яриулах.
2.4.Энэ журмын 2.2-т заасан үйлчилгээний хөлсний хэмжээ хоногт нийт 7000 төгрөг байна.
2.5.Энэ журмын 2.3-т заасан үйлчилгээний хөлс нь төрөл тус бүрээр дараах хэмжээтэй байна. Үүнд:
2.5.1.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/18 дугаар тушаалаар баталсан "Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага" MNS5527:2019 стандартын "В" хавсралтад тусгагдсан болон бусад эм, тариа, боолтын материал, багаж, хэрэгслийн үнийг тухайн үеийн бүс нутгийн ханшийн дүнгээр;
2.5.2.утсаар яриулах 1 минут 200 төгрөг.
Гурав.Үйлчилгээний хөлс хураан авах, тооцоо хийх
3.1.Үйлчилгээний хөлсийг эрүүлжүүлэх байрны эмч бэлэн бусаар хураана. Шаардлагатай тохиолдолд бэлнээр авч болно.
3.2.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд үйлчилгээний үндсэн хөлсийг энэ журмын 2.4-т заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.
3.3.Үйлчилгээний хөлсний хэмжээ нь тухайн этгээдэд үзүүлсэн нэмэгдэл үйлчилгээний төрөл, гүйцэтгэлээс хамааран харилцан адилгүй байх бөгөөд энэ журмын 2.5-д заасан хэмжээгээр хураана.
3.4.Үйлчилгээний хөлсийг энэ журмын хавсралтаар баталсан загвар бүхий тасалбараар хураана.
3.5.Энэ журмын 3.4-т заасан тасалбарт тухайн цагдаагийн байгууллагын санхүүгийн тэмдэг дарж, дугаарлан баталгаажуулах бөгөөд тасалбарын санхүүгийн нэгжид үлдэх болон хөлс төлсөн этгээдэд өгөх хэсгүүд нь адил дугаартай байна.
3.6.Төлсөн үйлчилгээний хөлсний хэмжээг тасалбарт тоогоор болон үсгээр бичиж, таслах хэсгийг үйлчилгээний хөлс төлсөн этгээдэд өгнө.
3.7.Тасалбарт эрүүлжүүлэх байрны эмч, үйлчилгээний хөлс төлсөн этгээд гарын үсэг зурна.
3.8.Эрүүлжүүлэх байрны дарга, ахлах эмч нь тухайн өдрийн тасалбарын тооцоог хянаж, үйлчилгээний хөлсийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, баримтыг үйлчилгээний хөлс хураах тасалбарын үлдэх хэсэгт хавсаргаж, байгууллагын санхүүгийн нэгжид өгч, цагдаагийн байгууллагын орлогын төлөвлөгөөнд тусган, эрүүлжүүлэх үйлчилгээний зардалд зарцуулна.
3.9.Үйлчилгээний хөлс төлөхтэй холбоотой хөтөлсөн баримтыг холбогдох журмын дагуу хадгаламжийн нэгж бүрдүүлэн хадгална.
3.10.Үйлчилгээний хөлс төлөхөөс зайлсхийсэн болон төлөх чадваргүй этгээдийн материалыг харьяалах шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.
Дөрөв.Хяналт тавих
4.1.Энэ журмын хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба хяналт тавина.
4.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, нягтлан бодогч энэ журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж ажиллана.
4.3.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүлжүүлэхтэй холбогдсон өргөдөл, санал, гомдлыг эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий дээд шатны байгууллагад болон шүүхэд гаргаж болно.
Тав.Бусад
5.1.Эрүүлжүүлэх байрны зарим (хоолоор үйлчлэх, эрүүлжүүлэх байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ) үйлчилгээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар гэрээ байгуулан хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно.
--оОо--
Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмын хавсралт
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ХУРААХ ТАСАЛБАР
… оны ... дугаар сарын ...-ны өдөр Дугаар ... Улаанбаатар хот
Д/д |
Үйлчилгээний төрөл | Хураавал зохих | Хураасан | ||
Үнэлэх нэгж | Хөлс (төгрөг) | Үнэлэх нэгж | Хөлс (төгрөг) | ||
1 | Үндсэн үйлчилгээний хөлс (Бүгд) | 1 удаа | 7000 |
|
|
2 | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх | - | - |
|
|
Утсаар яриулах | 1 минут | 200 |
|
| |
3 | Нэмэгдэл үйлчилгээний хөлс (Бүгд) | - | - |
|
|
Бүгд |
|
|
|
|
Үйлчилгээний хөлс хураан авсан ................................... цагдаагийн газар (хэлтэс)-ын эрүүлжүүлэх байрны эмч ажилтай ................................ цолтой ....................... хувийн дугаартай .................................
(нэр, гарын үсэг)
Үйлчилгээний хөлс хураалгасан ............................ овогтой .....................................
(нэр, гарын үсэг)
Хянасан .................................. цагдаагийн газар (хэлтэс)-ын эрүүлжүүлэх байрны дарга, эмч ............................................. цолтой ..................................
(нэр, гарын үсэг)
... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дугаар ...
Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсөнд ............................................... төгрөг хураасан болно.
(үсгээр)
Үйлчилгээний хөлс хураан авсан ................................... цагдаагийн газар (хэлтэс)-ын эрүүлжүүлэх байрны эмч ажилтай ................................ цолтой ....................... хувийн дугаартай .................................
(нэр, гарын үсэг)
--оОо--
Текст томруулах
A
A
A