A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, гэрээний загвар батлах тухай /Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/200

Улаанбаатар хот

Журам, гэрээний загвар батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журмыг нэгдүгээр хавсралтаар, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг хоёрдугаар хавсралтаар, гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг гуравдугаар хавсралтаар, малчин, туслах малчны нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг дөрөвдүгээр хавсралтаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх /эцэг/-ийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА