A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 408

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Музейн тухай хуулийн 12.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Энэ журмыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН