A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 406

Улаанбаатар хот

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 56.1, 56.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол гаргах, маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах, түүнчлэн уг маргааныг хянан шийдвэрлэх зорилго бүхий "Маргаан шийдвэрлэх зөвлөл"-ийг байгуулж, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, "Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР