- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/53
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тушаалын хавсралтаар баталсан үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн өөрийн сургуулийн дүрмийг Удирдах зөвлөлөөр шинэчлэн батлуулж, мөрдөж ажиллахыг өмчийн хэлбэр үл харгалзан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал нарт үүрэг болгосугай.
3. Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.
4. Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A