- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2.Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу дундаж хэмжээгээр тооцсон нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ оноос эхлэн хянан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.
3.Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хүн амын тоо, газар зүйн байршил, сургууль, цэцэрлэгийн ачаалал зэргийг харгалзан холбогдох суурь судалгаа, шинжилгээг хийсний үндсэн дээр сургууль, цэцэрлэгийн бүтцийг цаашид оновчтой болгох, анги дүүргэлтийг тогтоосон нормын дагуу тооцож, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад 2024 онд хуваарилах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 149
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт, "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамааран өсөн нэмэгдэх итгэлцүүр"-ийг 3 дугаар хавсралт, "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Тухайн хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ачаалал, орон нутгийн хүн амын тоо, газар зүйн байршил, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан суурь судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт үндэслэн сургалтын байгууллагын бүтцийг оновчтой хэлбэрээр шинэчлэн тогтоож, анги, бүлэг дүүргэлтийг холбогдох норм, стандартад нийцүүлэн зохион байгуулах, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг суралцагчийн тоо, барилгын хүчин чадалтай уялдуулан тогтоож, батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх