A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.11 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"3.1.11."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."

2 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн "нээлттэй, бүх нийтэд хүртээлтэй байна." гэснийг "нээлттэй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд мэдээллийн сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан үндсэн систем болон даатгагчийн мэдээллийн системтэй мэдээлэл солилцдог байна." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР