A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/42, А/71

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал"-ыг нэгдүгээр, холбогдох эрх зүйн хэлбэрийн загварыг хоёроос дөрөвдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга (Ц.Батболд), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Нямгэрэл) нарт тус тус даалгасугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН             

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР