A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8, 57.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА