- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар XVII/06
Сүүж
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн тухай 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн XVII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсэн, хаваржилт хүндрэх эрсдэлтэй гамшгийн байдал үүссэн тул малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 онд малыг төрөл тус бүрээр 0 (тэг) төгрөг байхаар тогтоосугай. 2.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
4.Сумын иргэдийн Төлөөлөчдийн Хурлын 2022 оны ээлжит VII хуралдааны VII/12 тогтоолыг 2022 оны малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлэхэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит XII хуралдааны XII/08 тоот тогтоолыг 2023 оны малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлэхэд тус тус баримталсугай.
5.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, төвлөрсөн татварын орлогоор гүйцэтгэсэн ажлын тайланг хагас бүтэн жилээр багийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг сумын Засаг дарга (Д.Луттөмөр)-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
