- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/140
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т, журмыг хэрэгжүүлэхэд орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газарт тус тус даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журам батлах тухай" А/59 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A