- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/144
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн үнэлгээний үлгэрчилсэн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг 2024-2025 оны хичээлийн жилээс мөрдөж ажиллахыг Дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад үүрэг болгосугай.
3.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т үүрэг болгосугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A