A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 03

Эрдэнэ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай

2.Тэмээ- 0 төгрөг

Адуу- 0 төгрөг

Үхэр – 0 төгрөг

Хонь – 0 төгрөг

Ямаа – 0 төгрөг

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Б.Туяасайхан/-д даалгасугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нийтэд сурталчилж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөл, төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЗОЛБААТАР