- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОР" БАРЬЖ, БАЙГУУЛАХ АЖЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОР" БАРЬЖ, БАЙГУУЛАХ АЖЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор" барьж, байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
2."Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор" барьж, байгуулах зориулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албанд шилжүүлэх, арга хэмжээ авч, спорт цогцолбор барьж байгуулахтай холбогдон олгосон техникийн нөхцөл, бусад баримт материалыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх