- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт"-ын 3 дахь хэсгийн "зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг" гэсний дараа ", автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал, өөдөс" гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх