- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/216
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Дээд боловсролын сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад үүрэг болгосугай.
3.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A