A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ШАТАЛСАН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн хүрээнд салбарын мэргэшлүүдийг бүртгэн баталгаажуулж, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэргэшлийн үндэсний хүрээг бүрдүүлэх, зохицуулах, мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулахтай холбогдсон журмыг хамтран боловсруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН