A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 54

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын газар гэсэн баганын "АА-5" зэрэглэлийн "Тасгийн дарга," гэсний өмнө "Прокурорын газрын хэлтэс," гэж, "АА-9" зэрэглэлийн "Ахлах мэргэжилтэн" гэсний өмнө "Прокурорын газрын" гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР