- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/187
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах тохиолдолд суралцагчийн эзэмшсэн чадамжийг үнэлж, дүйцүүлэх, багц цаг тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар (Б.Лхагвабаяр), аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.
ДАРГА Т.НЯМ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх