- Нүүр
- Монгол Улсын хууль
- АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн "дарга" гэсний дараа ", орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 03 дугаар сарын 15-ны дотор гаргаж агаарын чанарын мэргэжлийн албанд хүргүүлнэ."
3 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн "журам, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар" гэснийг "журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, төлбөрийн хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл" гэж, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4 дэх хэсгийн "Засгийн газар" гэснийг "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "төлнө." гэснийг "төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ." гэж, 9.2 дахь хэсгийн "төлнө." гэснийг "төлж, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ." гэж, 9.4 дэх хэсгийн "төлнө." гэснийг "төлж, тайлагнана." гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх