A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12.1, 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон тоог 25-аас илүүгүй байхаар тооцон зохион байгуулалтын бүтцийг батлахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт, үйл ажиллагаанд нь зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

3."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 2024 онд шаардагдах эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийх замаар, цаашид үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД, БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР