A

A

A

Бүлэг: 1979

 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21
дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028  ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын намаас Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

 

Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэй шийдвэрлэх, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр, тогтвортой хамтран ажиллах зорилгоор "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ" хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Тус гэрээг удирдлага болгон 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа:

 

Үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, эрх зүйт төрийн үндсэн зарчмуудыг удирдлага болгон;

 

Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон;

 

"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого" Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорин;

 

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын шинэчлэл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

 

Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлж, бүс бүхэнд ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх бөгөөд Хангайн бүсийг "Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс", Баруун бүсийг "Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс", Хойд бүсийг "Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс", Говийн бүсийг "Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс", Төвийн бүсийг "Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс", Зүүн бүсийг "Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ.

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө:

 

1.Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина. Тус төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

 

2.Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. "Оюутолгой" ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын төлбөрийг хэмнэнэ. Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.

 

3.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэж, 52000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас жил бүр импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний төлбөрийн 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.  

 

4.Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцыг барина. Тус төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ. Оросын Холбооны Улсад жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438.7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна. 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.

 

5.Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ. Монгол Улс нь судалгаагаар 2600 ГВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж байгаа дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.

 

6.Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барих төслийг хэрэгжүүлнэ. Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана. Жилдээ 30 мянган тонн хүлэмжийн хийг бууруулна. "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.

 

Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжиж, Онги голын дагууд оршин сууж байгаа 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ. Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.

 

7.Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замыг барина. Тус төслийг хэрэгжүүлснээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулна.

 

8.Монгол, Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн ураныг олборлож экспортолно. Төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум гаруй ам.долларын татвар төлнө. Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон худалдан авалт, бизнесийн боломж нэмэгдэнэ. Монгол Улсад атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ.  

 

9.Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.  

 

Кокс-химийн үйлдвэрийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн /мидлинг/ үйлдвэрлэнэ. 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно. "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулснаар 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн зэрэг дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.

 

10.Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ. Катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлнэ. Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхэр нь химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглагдах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.

 

11.Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мянган тонн ширэм, 500 мянган тонн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.

 

12.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ. 

 

13.Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ. Тус төсөл хэрэгжсэнээр жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ. Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улс алтаа одоог хүртэл гадаадад цэвэршүүлж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардлыг хэмнэнэ.

 

    14.Үндэсний хиймэл дагуулыг хөөргөнө. Монгол орны нийт газар нутгийн 26.8 хувьд 4G сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбоход шаардлагатай 29.0 их наяд төгрөгийг хэмнэж, улс орны өнцөг булан бүрд интернэтийн сүлжээ нэвтэрнэ. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын үед газрын сүлжээнд саад, доголдол гарсан тохиолдолд сансрын холбооны сүлжээ нь найдвартай холбооны сүлжээ болно.

 

НЭГ.БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 

Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлнэ.

1.1.Улаанбаатар хот-"20 минутын хот" стандарт

1.1.1.Хот төлөвлөлт, засаглалын шинэчлэл

1.1.1.1."20 минутын хот" буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан "Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040" болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулна.

 

1.1.1.2.Хот төлөвлөлт, орчны стандарт алдагдсан орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, орчны төлөвлөлтийг стандартад нийцүүлнэ.

1.1.2.Эрчим хүчээр хангагдсан хот

1.1.2.1.Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудыг үе шаттайгаар барина.

 

1.1.2.2.Нийслэл хотод бие даасан, тархмал цахилгаан, дулааны эх үүсвэрийг байгуулж, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

1.1.2.3.Хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна.

 

1.1.2.4.Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг дэмжинэ.

 

1.1.2.5.Парк, Дамбадаржаа, Баянхошуу, Их наран дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барина.

 

1.1.2.6.Дулааны II цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслийг хэрэгжүүлнэ.

 

1.1.2.7.Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станцыг барьж, оргил ачааллыг бууруулна.

 

1.1.2.8.Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.

 

1.1.2.9.Дулааны IV цахилгаан станцыг 500 тонн/цагийн уур үйлдвэрлэх хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө.

 

1.1.2.10.Налайх дүүргийн дулааны станцын шинэ эх үүсвэрийг барьж, дулааны хүчин чадлыг 216 МВт-аар нэмэгдүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.

 

1.1.2.11.Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төслийг хэрэгжүүлнэ.

 

1.1.2.12.Багануур дүүргийн дулааны станцын зуух, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөн шинэчилж, засварлана.

 

1.1.3.Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт

 

1.1.3.1.Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20,000 айлыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулна.

 

1.1.3.2.Цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах, бие даасан, бага оврын ариун цэврийн байгууламжийн хэрэглээг бодлогоор дэмжих замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин багасгаж, хөрсний бохирдлыг бууруулна.

 

1.1.3.3.Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.

 

1.1.3.4.Хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

 

1.1.3.5.Гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх бодлого баримтална.

 

1.1.3.6.Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр барьж, өргөтгөн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

1.1.3.7.Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй загвар хорооллыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн барьж байгуулна.

 

1.1.3.8.Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, нийслэлийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор 1 удаа орон сууцны дулаалгын ажлыг хийнэ.

 

1.1.4.Ногоон - ухаалаг хот

 

1.1.4.1.Хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож, уг газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьж, хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

1.1.4.2.Тээврийн хэрэгслийн насжилт, түүнээс гарах бохирдолд тавих стандартыг дээшлүүлж мөрдүүлэх, нийтийн тээвэр, явган зорчигчдод ээлтэй дэд бүтцийг бий болгон алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган автомашины хэрэглээг бууруулж, автомашинаас гарах бохирдлын хэмжээг 2 дахин бууруулна.

 

1.1.4.3.Улаанбаатар хотын төв, хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.

 

1.1.4.4.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн системд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж гэрлэн дохионы зохицуулалтыг хөдөлгөөний урсгалаас хамаарч ухаалгаар зохицуулах боломжийг бүрдүүлнэ.

 

1.1.4.5.Хяналтын камер, урсгал мэдрэгч төхөөрөмжүүдийг иж бүрэн суурилуулан, хотын хөдөлгөөн, бохирдол, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй авч шинжилгээ хийх, зохицуулах арга хэмжээ авах системийг нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлага, менежментийг хөгжүүлнэ.

 

1.1.4.6.Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км сувгийг шинээр барьж, дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм байгуулж, хот доторх гол, горхины урсцад тохируулга хийдэг болно.

 

1.1.4.7."Туул усан цогцолбор төсөл"-ийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, ундны ус, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлнэ.

 

1.1.5.Олон төрөлт нийтийн тээвэр, авто зам

 

1.1.5.1.Нийслэлийн Их тойруу, Бага тойруу буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, "Өөдөө тэмүүлэх Монгол" буюу "Go Mongolia" ган татлагат гүүрийн төсөл, Хөшигийн хөндийн туннелийн төслийг хэрэгжүүлнэ.

 

1.1.5.2.Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж барина.

 

1.1.5.3.Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км "Их багтаамжийн нийтийн тээвэр Метро шугам-1", Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу 11.9 км урт тусгай замын автобус "BRT Шугам-1", Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт "Дүүжин тээвэр шугам-1" бүхий олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн системүүдийн уялдаа холбоог хангаж, зорчигч тээврийн логистик төвийн хамт үе шаттайгаар барьж байгуулна.

 

1.1.5.4.Олон улсын чанартай 88 км "Шинэ тойрог зам", Туулын хурдны авто замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.

 

1.1.5.5.Улаанбаатар хотод тойрог замын зохион байгуулалт хийж, замын хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, их өгөгдөлд үндэслэн автобусны сүлжээ, чиглэлийг оновчилж, төлбөрийн системийг хялбарчилж, хүн амын нягтаршилд тохируулж нийтийн тээврийн хэрэгслийг оршин суугчдад хүртээмжтэй байдлаар дахин төлөвлөнө.

 

1.2.Бие даасан эдийн засаг бүхий улсын зэрэглэлтэй хот, дагуул хот

 

1.2.1.Улсын зэрэглэлтэй болон дагуул хотуудын дэд бүтэц

 

1.2.1.1.Шинэ Зуунмод хотод төрийн байгууллагуудыг үе шаттайгаар шилжүүлэн байршуулж, олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, аялал жуулчлалын цогцолбор, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, их сургуулийн хотхон бүхий аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлнэ.

 

1.2.1.2.Аялал жуулчлал, тээвэр, логистик, олон улсын санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс бүхий эко-ухаалаг Шинэ Зуунмод дагуул хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үе шаттайгаар шийдвэрлэж, дулааны станц, цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг барьж байгуулна.

 

1.2.1.3.Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгана.

 

1.2.1.4.Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.

 

1.2.2.Улсын зэрэглэлтэй болон дагуул хотуудын хөгжил

 

1.2.2.1.Номтын аманд эрчим хүчний хэмнэлттэй төр захиргааны нэгдсэн байрыг барьж байгуулна.

 

1.2.2.2.Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.

 

1.2.2.3.Налайх, Багануур зэрэг улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

1.2.2.4.Хөшигийн хөндийд шинээр бий болох сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг түшиглэн "Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор" байгуулна.

 

1.2.2.5.Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийг тулгуурлан "Цахиурын хөндий", дата төв, хүлэмжийн болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон загвар аж ахуйг хөгжүүлнэ.

 

1.2.2.6.45000 тонн нарийн ногоо хураах өвлийн хүлэмжийн кластер бүхий Агросити эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

 

1.2.2.7.Олон улсын санхүүгийн төв байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

1.3.Бүсийн төрөлжсөн хөгжил

 

1.3.1.Хангайн бүс-"Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс"

 

1.3.1.1.Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

 

1.3.1.2.Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Орхон голд урсцын тохиргоо хийж, усан хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

1.3.1.3.Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх, соёлын аяллыг хөгжүүлж, археологийн нөөцөд тулгуурласан "Төв Азийн түүх, соёлын  голомт" соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

1.3.1.4.Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгож, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ. 

 

1.3.1.5.Байдрагийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.

 

1.3.2.Баруун бүс-"Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс"

 

1.3.2.1.Алтайн нуруу, бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, тусгай сонирхлын, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

1.3.2.2.Асгатын мөнгөний ордын нөөцийг тогтоож эргэлтэд оруулна.

 

1.3.2.3.Хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк, эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэвшилтэт технологийн шохойн үйлдвэр, Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулахыг төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтран хэрэгжүүлнэ.

 

1.3.2.4.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төсөл, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлнэ.

 

1.3.2.5.Дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг Баруун бүсэд байгуулна.

 

1.3.3.Хойд бүс-"Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн  дэд бүс"

 

1.3.3.1.Бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

1.3.3.2."Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулна.

 

1.3.3.3.Эгийн голд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр 310 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.

 

1.3.3.4.Босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт-Хутаг-Өндөр чиглэлийн 137 км авто замыг барина.

 

1.3.3.5.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, 2 аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

 

1.3.3.6.Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн авто замыг барина.

 

1.3.4.Говийн бүс-"Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс"

 

1.3.4.1."Тавантолгой" үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн Кокс-химийн цогцолбор барих ажлыг эхлүүлнэ.

 

1.3.4.2.Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн парк, "Гэрэлт говь" үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулахыг төр, хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

 

1.3.4.3.Говийн бүсэд нар, салхины тус бүр 100 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц барина.

 

1.3.4.4.Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан  станц барина.

 

1.3.4.5.Бага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын говийн бүсэд ногдох хэсгийг барина.

 

1.3.4.6.Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан  станц барина.

 

1.3.5.Төвийн бүс-"Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс"

 

1.3.5.1.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолбор, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжин хөгжүүлнэ.

 

1.3.5.2.Дархан-Сэлэнгийн бүс нутагт металл боловсруулах болон металл бүтээгдэхүүний үйлдвэр, дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

 

1.3.5.3.Төвийн бүсэд Хөдөө аж ахуйн их сургуулийн нэгдсэн хотхон байгуулна.

 

1.3.5.4.Хөшигийн хөндий болон Алтанбулаг чөлөөт бүсэд ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулна.

 

1.3.5.5."Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв"-ийг байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэнэ.

 

1.3.5.6.Дархан арьс ширний цогцолборыг барьж дуусгана.

 

1.3.6.Зүүн бүс-"Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс"

 

1.3.6.1.Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх хүрээнд Бурхан халдун, Дэлүүн болдог, Буйр нуур, Халх гол, Алтан овоо, түүхэн аялал жуулчлалын газар нутгийг дэд бүтцээр холбох, усан боомт болон олон улсын 4C нисэх буудал байгуулна.

 

1.3.6.2.Зүүн бүсийг эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүсийн хувьд хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

1.3.6.3.Зүүн бүсийг Говийн бүстэй интеграцчилан хөгжүүлж, кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.

 

1.4.Орон нутгийн хөгжил

 

1.4.1.Шилжилт хөдөлгөөн

 

1.4.1.1.Орон нутгийн нэмэгдлийг төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож улсын төсвөөс, төрийн захиргааны албан хаагчид 80 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

1.4.1.2.Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг, сум, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

1.4.1.3.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа харьяа төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компани, түүний салбар нэгж болон салбарын нийт албан хаагчдын 10-аас доошгүй хувийг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

1.4.1.4.Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй 500 сая төгрөг хүртэлх зээл олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

1.4.1.5.Бүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

1.4.1.6.Орон нутагт чөлөөт бүс, тусгай бүс, аж үйлдвэрийн парк байгуулж боомт, хөрш орны хотуудтай холбоно.

 

1.4.1.7.Орон нутгийн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлнэ.

 

1.4.1.8.Аймаг, нийслэл, сумын хот байгуулалтын баримт бичгийг бүсүүдийн эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

1.4.1.9.Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлнэ.

1.4.2.Орон нутгийн хөгжлийн нийтлэг зорилт

 

1.4.2.1.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

 

1.4.2.2.Стандартын шаардлага хангасан хүнс, эм, хүрээлэн буй орчны бүсчилсэн лабораторийн нэгдсэн тогтолцоог бий болгож хөгжүүлнэ.

 

1.4.2.3.Бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

 

1.4.2.4.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан орон нутгийн иргэдэд нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллагыг төрөлжүүлнэ.

 

1.4.2.5.Орчин үеийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төвийг бий болгох, эм, эмнэлгийн хэрэгслийг тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулах байгуулна.

 

1.4.2.6.Хот, суурин газруудын хүн амын ундны цэвэр усны шугамыг зэс шугамаар сольж, ундны усны чанар, аюулгүй байдлыг хангана.

 

1.4.2.7.Аймгийн төвүүд болон томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулна.
 

 ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 

Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан хөгжих, суралцах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, чинээлэг, баялагтаа эзэн, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.  

 

2.1.Чинээлэг монгол хүн

 

2.1.1.Гэр бүл, хүн амын онцлогт нийцсэн бодлого

 

Гэр бүл

 

2.1.1.1.Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, иргэн бүрд хуримтлалын сан бүрдүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах боломжийг бүрдүүлнэ.

 

2.1.1.2.Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

2.1.1.3.Хиймэл оюун ухааныг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

 

2.1.1.4.Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулж, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Хүүхэд

 

2.1.1.5.Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж, гэр бүл төвтэй, салбар дундын хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлнэ.

 

2.1.1.6.Хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог иргэд, олон нийтийн оролцоотой бүрдүүлж, гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулна.

 

2.1.1.7.Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулж, хүүхдийн хөгжих таатай орчныг бүрдүүлж, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ.

 

2.1.1.8.Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, эмэгтэйчүүдийн болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих бодлого баримтална.

 

2.1.1.9.Өсвөр үеийн охид, хөвгүүдийн дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх,  үе тэнгийн зөвлөгч бэлтгэх, тэднээр дамжуулан мэдээллийг өсвөр үеийнхэнд хүргэх, шаардлагатай үйлчилгээнд зуучлах нууцлалтай чатбот үйлчилгээг хөгжүүлнэ.

 

2.1.1.10.Хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу хүүхэд хөгжүүлэх секц, дугуйлан, сургалтын төвүүд, түүний багш нарт санхүүжилтийн болон байр, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

 

Эхчүүд, эмэгтэйчүүд

 

2.1.1.11."Цалинтай эх, эцэг" нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоно.

 

2.1.1.12.Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх үндэсний төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

 

2.1.1.13.Эхчүүдэд зориулсан төрөлжсөн нийгмийн цогц үйлчилгээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ.

 

Эрэгтэйчүүд

 

2.1.1.14.Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

2.1.1.15.Гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр дамжуулан эрэгтэйчүүдэд зориулсан хөгжлийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлнэ.

 

2.1.1.16.Эрэгтэйчүүдийн зонхилон ажилладаг салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулна.

 

2.1.1.17.Эрэгтэйчүүдийн гэр бүлдээ зарцуулах цаг, оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангасан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

Ахмад настан

 

2.1.1.18.Ахмад настанд Гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр дамжуулан тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.

 

2.1.1.19.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэйгөөс бусад ажлын байранд ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.

 

2.1.1.20.Ахмад настныг шинэ ур чадварт сургах, ажил, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

 

2.1.1.21.Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжинэ.

 

2.1.1.22.Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүн

 

2.1.1.23.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.

 

2.1.1.24.Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг албан байгууллага, бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.

 

2.1.1.25.Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана.

 

2.1.1.26.Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх аймаг, дүүрэгт байгуулна.

 

2.1.1.27.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.

 

2.1.1.28.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, цахимаар, зайнаас, цагаар болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

 

2.1.1.29.Төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна.

 

Оюутан, залуучууд

 

2.1.1.30.2025 оныг "Залуучуудын жил" болгон зарлаж, оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ.

 

2.1.1.31.Залуучуудын боловсролын болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжих "Залуусын оролцоо хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ.

 

2.1.1.32.Залуучуудад чиглэсэн спорт, соёл, урлагийн арга хэмжээнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг ашиглан оролцох боломжийг бүрдүүлнэ.

 

2.1.1.33.Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

 

2.1.1.34.Төрийн бүх шатны байгууллага залуу мэргэжилтнүүдийг дэмжих тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

2.1.1.35.Залуу гэр бүлд зориулсан урьдчилгаа төлбөр, хүүгийн таатай нөхцөл бүхий орон сууцны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

2.1.2.Хөдөлмөр эрхлэлт

 

2.1.2.1.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний нэгдсэн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчилж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангана.

 

2.1.2.2.Хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангасан цалин хөлсний тогтолцоог бий болгоно.

 

2.1.2.3.Бүс, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт /гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр/-ийн орчныг сайжруулна.

 

2.1.2.4.Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэх "Бүтээмжийн хувьсгал" санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтална.

 

2.1.2.5.Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, бизнес эрхлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлнэ.

 

2.1.2.6.Ядуурал, ажилгүйдэл болон хүн амын амьжиргааны түвшнийг тооцох аргачлалыг үндэсний онцлогт нийцүүлж, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан шинэчилнэ.

 

2.1.2.7.Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ.

 

2.1.2.8.Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно.

 

2.1.2.9.Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна.

 

2.1.2.10.Тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжинэ.

 

2.1.2.11.Хөдөлмөр, нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулна.

 

2.1.2.12.Суралцангаа хөдөлмөрлөх, хөдөлмөрлөнгөө суралцах хосмог ажлын байрыг нэвтрүүлэхтэй уялдуулан дадлагажигчийн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

 

2.1.3.Нийгмийн баталгаа

 

Нийгмийн даатгал

 

2.1.3.1.Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, "E-Mongolia" платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ.

 

2.1.3.2.Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ.

 

2.1.3.3.Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч бүрийг "Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал"-тай болгож, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

 

2.1.3.4.Хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хууль, эрх зүйн зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2.1.3.5.Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, ирээдүйд ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ.

 

2.1.3.6.Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулна.

 

2.1.3.7.Нийгмийн даатгалын сангуудын засаглалыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөрөнгийн менежментийг ил тод, шилэн болгоно.

 

Нийгмийн үйлчилгээ

 

2.1.3.8.Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална.

 

2.1.3.9.Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

 

2.1.3.10."Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

2.1.3.11.Орлого багатай иргэдийн нэмэлт орлогын эх үүсвэрээс авах татварыг бодлогоор бууруулна.

 

2.1.3.12.Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.1.3.13.Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, худалдан авах бүтээгдэхүүний төсөвт өртгийг зах зээлийн үнэлгээнд нийцүүлнэ.

 

2.1.3.14.Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлнэ.

 

2.1.3.15.Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

 

2.1.3.16.Зохистой болон өндөр технологийн ажлын байрыг бий болгож, дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

 

2.1.3.17.Улс төрийн амлалтаар өрх, иргэнд халамжийн нийтлэг мөнгөн шилжүүлэг олгохгүй байхаар нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг өөрчилнө.

 

2.1.4.Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

 

2.1.4.1.Хүн амын бие бялдрын хөгжлийг хянах цахим технологи, өгөгдлийн системийг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг сайжруулна.

2.1.4.2.Спортын сургалт, дасгалжуулалтыг сайжруулж, үндэсний шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпын наадамд гаргасан амжилтыг хадгалж, Азийн наадамд улсын дүнгээр эхний 15 байрт орох алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2.1.4.3.Спортын авьяасыг нээн илрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлж, хөгжих боломжийг олгоно.

 

2.1.4.4.Спортын санаачилга, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжинэ.

 

2.2.Эрдэм боловсролтой монгол хүн

 

2.2.1.Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол

 

2.2.1.1.Дижитал шилжилт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн сорилтыг даван туулах чадвартай, монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч хүмүүжлийг олгох боловсролын үндэсний хөтөлбөрийг хөгжүүлнэ.

 

2.2.1.2.Шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, асуудалд суурилсан шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэнийг бэлтгэх боловсролын тогтолцоог бэхжүүлнэ.

 

2.2.1.3.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг их өгөгдөлд суурилан тооцоолж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэнэ.

 

2.2.1.4.Боловсролд бүх хүүхэд, залуучуудыг тэгш хамруулах зарчмыг баримталж, ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, залуучуудыг хамруулсан, тэдний гэр бүл, орон нутгийн онцлог байдалд нийцсэн, тохируулгат орчин, дэд бүтэцтэй, хувилбартай, гэрийн сургалттай боловсролын үйлчилгээг бүх түвшинд бий болгоно.

 

2.2.1.5.Хот, суурин газрын сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль/цэцэрлэг-хамгийн сайн сургууль/цэцэрлэг" арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

2.2.1.6.Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын боловсролын чанарын ялгааг арилгаж, малчин эцэг, эх, асран хамгаалагчийн дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.

 

2.2.1.7.Хүүхдийн тооны өсөлт, ахлах сургуулийн төрөлжилт, сургалтын байгууллагыг цогцолбороор хөгжүүлэхтэй уялдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийг өргөтгөж, шинээр барина. Сургууль, цэцэрлэгийн барилгын гамшиг, газар хөдлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангасан ижил загварын зурагтай болно.

 

2.2.1.8.Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд нялх, балчир насны /2 хүртэл/ хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж, 1-2 насны хүүхдийн яслийн үйлчилгээний хувилбарыг бий болгоно.

 

2.2.1.9.Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуульд бэлтгэх, зөв хүмүүжлийн хандлага төлөвшүүлэх, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглүүлнэ.

 

2.2.1.10.Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас эхлэн англи хэл, кодчилол, роботик болон хиймэл оюуны ур чадварыг хөгжүүлэх сургалтыг нэвтрүүлнэ. Бүх түвшинд англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагад зарим хичээлийг англи хэлээр заах боломжийг бүрдүүлнэ.

 

2.2.1.11.Дунд, ахлах сургуулийн боловсролын агуулгыг дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг баримжаанд нийцүүлж, өндөр технологи, байгаль орчин, сансар судлалын мэдлэг, мэдээллээр баяжуулан сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.

 

2.2.1.12.Албан боловсролын сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдад зориулсан алтернатив сургалтыг хэрэгжүүлэх "Боловсролын чөлөөт бүс" бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

2.2.1.13.Цахим сургалтын байгууллагыг байгуулж, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг албан боловсролын сургалтад дүйцүүлэн дэвшин суралцаж, төгсөх боломжийг бүрдүүлнэ.

 

2.2.1.14.Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгоно.

 

2.2.1.15.Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг хувьсах зардлаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай шим тэжээлийн хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан тухай бүр нэмэгдүүлнэ.

 

2.2.1.16.Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүртээмж, орчин, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүний эрхэд ээлтэй дотуур байрыг бий болгоно.

 

2.2.1.17.Боловсролын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, төсвийг Тогтвортой хөгжлийн зорилгын зорилтот түвшинд хүргэж, эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

 

2.2.1.18.Боловсролын даатгалын тогтолцоог бий болгон хөгжүүлж, эрсдэлээс хамгаална.

 

2.2.1.19.Боловсролыг дэмжих сангийн эрх зүйн орчныг шинэчилж, сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, тайлан, боловсролын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ил тод болгон цахимжуулж, хяналтыг тогтмолжуулна.

2.2.2.Мэдлэг, чадвартай мэргэжилтэн

 

2.2.2.1.Мэргэжлийн ур чадвартай ажилтан, мэргэжилтнийг ахлах сургуулиас эхлэн бэлтгэнэ.

 

2.2.2.2.Боловсролын эрс хувирган өөрчлөлтийн туршилт, судалгааны "Боловсрол XXI" төслийг сонгогдсон 5 хүртэлх ерөнхий боловсролын сургууль дээр тусгай нөхцөлтэйгөөр хэрэгжүүлнэ.

 

2.2.2.3.Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжааг олгож, мэргэжлийн эрх олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг аймаг, дүүрэг бүрд байгуулна.

 

2.2.2.4.Төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг бүсүүдэд хотхон хэлбэрээр хөгжүүлнэ.

 

2.2.2.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хувийг эрэлттэй нийцүүлж, элсэлтийн шалгалтын босго оноог нэмэгдүүлж, элсэгчийн чанарыг сайжруулна.

 

2.2.2.6.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг ажил олгогчийн шаардлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, иргэдийг ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн, хосмог ажлын байрны сургалтыг нэвтрүүлнэ.

 

2.2.2.7.Төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлнэ.

 

2.2.2.8."Ерөнхийлөгчийн илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

 

2.2.2.9.Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг, чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.

 

2.2.2.10.Хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх, бүс, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан 5 жилийн сургалттай КООСЭН сургалтыг коллежийг түшиглэн нэвтрүүлнэ.

 

2.2.2.11.Суралцагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцах, дараагийн түвшний сургалтад кредит шилжүүлэн сурах, зарим мэргэжлийн дээд боловсролын сургалтын байгууллагыг 3 жилд төгсөх боломжийг олгох зорилгоор мэргэжлийн эрхтэй ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, технологийн коллеж, их сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

 

2.2.2.12.Монгол Улсын их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гадаадын нэр хүнд бүхий судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах, оюутнуудыг гадаад улсад зуны сургалтад хамруулах бодлого хэрэгжүүлнэ.

 

2.2.2.13.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

2.2.3.Багшлах хүний нөөц

 

2.2.3.1.Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах "Сайн багшийг таны дэргэд" цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ.

 

2.2.3.2.Багшийн мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэн, багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын зохицуулалтыг бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар хүний нөөцийн чадавхыг сайжруулж, багшийн хомстлыг бууруулна.

 

2.2.3.3.Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.

 

2.2.3.4.Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэгийн 10000 багш, бага ангийн 2000 багш, ерөнхий боловсролын сургуулийн 11000 багш, англи хэлний 2000 багш, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 2000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ.

 

2.2.4.Цахимжсан боловсрол

 

2.2.4.1.Боловсролын бодлого, санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хүн ам, орон зай, их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааныг ашиглах замаар үр ашиг, оновчтой байдлыг сайжруулна.

 

2.2.4.2.Боловсрол сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нэвтрүүлж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан контент, сургалтын сан, платформ, мэдээллийн технологийн хөтөлбөр, агуулгыг боловсруулж, хиймэл оюунд суурилсан цахим сурах бичгийг хөгжүүлж, хүүхэд бүрд цахим төхөөрөмж олгоно.

 

2.2.4.3.Иргэдэд насан туршдаа суралцах тэгш боломжийг бүрдүүлж, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, хүн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах, боловсрол эзэмших тэгш хүртээмжтэй сургалтын контент, мэдээллийн системийг нэвтрүүлж, ур чадвар, чадамжийг дэмжсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, гэрчилгээ олгох, микро кредитийн сургалтыг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

2.2.4.4.Хүүхэд, залуучуудыг сургалтын байгууллагын орчинд цахим эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр стандарт боловсруулж, мөрдөнө.

 

2.2.4.5.Сургалтын байгууллагын интернэтийн дэд бүтцийг сайжруулах, хүүхэд бүрийг компьютерээр хангах санхүүгийн түрээсийн системийг нэвтрүүлнэ.

 

2.3.Эрүүл монгол хүн

 

2.3.1.Нийгмийн эрүүл мэнд

 

2.3.1.1.Эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

 

2.3.1.2.Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратегийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжинэ.

 

2.3.1.3."Эрүүл шүд", "Хорт хавдраас сэргийлэх, хянах", зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх "Эрүүл Монгол" хөтөлбөрийг  хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

 

2.3.1.4.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх дэд төвийг бүс бүрд байгуулна.

 

2.3.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж

 

2.3.2.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн чадавхыг бэхжүүлж, зарим тусламж, үйлчилгээний төвүүдийг төрөлжүүлэн байгуулна. /Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-II, Халдварт өвчин судлалын үндэсний төв-II, Зүрх судасны үндэсний төв/.

 

2.3.2.2.Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.3.2.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зарцуулалтыг оновчтой болгон, иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.

 

2.3.2.4.Маш цөөн хийгддэг, өндөр зардалтай тусламж, үйлчилгээг гадаад улсын эмнэлэгтэй хамтын гэрээ байгуулж, тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

 

2.3.2.5.Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, уламжлалт эмийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэн, экспортод гарах гарцыг нэмэгдүүлнэ.

 

2.3.2.6.Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ.

 

2.3.2.7.Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг олон улсын стандартын дагуу  бүрдүүлж, их өгөгдөл үүсгэнэ.

 

2.3.2.8.Сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдэд урт болон богино хугацаагаар, цогц байдлаар, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлж, чанар, аюулгүй байдлыг хангана.

 

2.3.3.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмж

 

2.3.3.1.Олон улсын зохистой дадал, стандартыг бүрэн нэвтрүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн салбар дундын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, эмийн импортыг бүрэн цахимжуулна.

 

2.3.3.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг хянах лабораторийг үндэсний түвшинд бэхжүүлэх, дотоодын эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, экспортод гаргах боломжийг нэмэгдүүлнэ.

 

2.3.3.3.Эмийн худалдан авалтад үнийн хэлцэл хийх, олон улсын байгууллагаар дамжуулан худалдан авах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлнэ.

 

2.3.4.Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

 

2.3.4.1.Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

2.3.4.2.Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлнэ. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сувилагчийг түлхүү бэлтгэнэ.

 

2.3.4.3.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох төрийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлнэ.

 

2.4.Баялагтаа эзэн монгол хүн

 

2.4.1.Үндэсний баялгийн сан, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцжуулалт

 

2.4.1.1.Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ.

 

2.4.1.2.Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.4.1.3.Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.4.1.4."Миний түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

2.4.1.5."Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

2.4.1.6.Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ.

 

2.4.1.7.Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.

 

2.4.1.8.Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.4.2.Барилга, барилгын материалын үйлдвэрлэл

 

2.4.2.1.Эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

2.4.2.2.Нийслэл, орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины болон олон нийтийн зориулалттай орон сууцыг барих хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.

 

2.4.2.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүй, стандартыг боловсронгуй болгож, ээлтэй хот, барилга байгууламжид тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.4.2.4.Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох ган туйван, цемент, хавтгай шилийг эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, импортыг бууруулна.

 

2.4.2.5.Импортын барилгын материалын чанар, хяналт, шинжилгээний лабораториудын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

 

2.4.2.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

 

2.4.2.7.Үл хөдлөх салбарын хамтын хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

2.4.2.8.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог багасгах зорилгоор барилгын салбарын төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод үе шаттайгаар шилжүүлж,  дагалдах хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.

 

2.4.3.Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц

 

2.4.3.1.Барилга, орон сууцны ашиглалтын эрх зүйн орчныг шинэчилж, орон сууц ашиглалтын контор болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулна.

 

2.4.3.2.Хүн амын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хүртээмжтэй, тогтвортой, чанартай үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

2.4.3.3.Ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мастер төлөвлөгөөг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж аймаг, нийслэл бүрээр гаргаж, бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

 

2.4.3.4.Орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж суурилуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтын түвшнийг сайжруулна.

 

2.4.3.5.Хот, суурин газарт үерийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийж, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2.4.3.6.Саарал усыг дахин ашиглана.

 

2.4.3.7.Бохирдуулагч үйлдвэр, үйлчилгээний салбарын хаягдал усны хяналтыг сайжруулна.

 

2.4.3.8.Зам, замын байгууламжийг хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нэгдсэн төлөвлөлттэй уялдуулж, ус зайлуулах шугам сүлжээг барьж байгуулна.

 

2.4.3.9.Хэрэглээний халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан түгээх болон нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийж, томоохон хөрөнгө оруулагчдыг оруулах замаар хуучин дэд бүтцийн шугам, хоолойг засварлах, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэнэ.

 

ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

 

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, олон тулгуурт, хүртээмжтэй, экспортын баримжаатай эдийн засгийг бэхжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамж бүхий ногоон хөгжлийг цогцлооно.

 

3.1.Эдийн засгийн эрх чөлөө

 

3.1.1.Макро эдийн засгийн тогтвортой байдал

 

3.1.1.1.Эдийн засгийн өсөлтийг жил бүр 6 ба түүнээс дээш хувьд тогтвортой байлгах, инфляцыг 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримталж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ.

 

3.1.1.2.Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана.

 

3.1.1.3.Байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, Ирээдүйн өв санд ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, зээлжих зэрэглэл өндөртэй Засгийн газруудын үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийн, Хөгжлийн сангаар улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

 

3.1.2.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

 

3.1.2.1.Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг хялбарчлан, салбаруудын болон хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ.

 

3.1.2.2.Эдийн засгийн нийт нөөц, улирлын онцлогтой нийцүүлэн төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг оновчилж, нийгэм, эдийн засгийн салбарт оролцох хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог оновчтой болгож, хиймэл оюун ухааныг ашиглана.

 

3.1.2.3.Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

 

3.1.2.4.Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.

 

3.1.3.Банк, санхүү, даатгалын салбарын шинэчлэл

 

3.1.3.1.Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.

 

3.1.3.2.Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлөөр санал болгох санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжинэ.

 

3.1.3.3.Банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

 

3.1.3.4.Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна.

 

3.1.3.5.Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн оролцогчдын хүрээг тэлэх бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах татварын таатай орчныг бүрдүүлнэ.

 

3.1.3.6.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, тэтгэврийн нөөц сан, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын менежментээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

3.1.3.7.Олон улсын цахим төлбөрийн системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.

 

3.1.3.8.Хөгжлийн банкны үйл ажиллагааг экспорт-импортын банк болгон өргөжүүлж, засаглалыг сайжруулан, ногоон орон сууцны санхүүжилтийн хөрөнгө оруулалтын санг байгуулна.

 

3.1.3.9.Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын системийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын стандарт бүхий нэгдсэн шийдлийг зах зээлд нэвтрүүлнэ.

 

3.1.3.10.Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд шударга өрсөлдөөнийг бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.

 

3.1.3.11.Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой, ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор "Монголын ногоон санхүүгийн корпорац"-ыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн байгуулна.

 

3.2.Бизнес, хөрөнгө оруулалтын орчин

 

3.2.1.Татвар, нийгмийн даатгалын шинэчлэл

 

3.2.1.1.Татварын суурь тогтолцооны тогтвортой байдлыг хангах зарчим баримталж, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

 

3.2.1.2.Татварын орчныг олон улсын стандартад үе шаттайгаар нийцүүлж, цахим татварын тогтолцоог сайжруулна.

 

3.2.1.3.Жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, татварын орчныг сайжруулна.

 

3.2.1.4.Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална.

 

3.2.1.5.Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлнэ.

 

3.2.1.6.Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан, хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.1.7.Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчныг бүрдүүлнэ.

 

3.2.1.8.Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор бүсийн ялгаатай татварын тогтолцоог бүрдүүлнэ.

 

3.2.2.Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин

 

3.2.2.1.Иргэн, хуулийн этгээдийн хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна.

 

3.2.2.2.Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

3.2.2.3.Шинэ аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад хоригийг арилгаж, гарааны компаниудын бизнесийг дэмжих экосистемийг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, монополын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

3.2.2.4.Төрийн байгууллагуудаас зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, зөвшөөрлийн нэгдсэн платформыг эхлүүлнэ.

 

3.2.2.5.Өндөр мэдлэг, ур чадвар бүхий нарийн мэргэжлийн ажиллах хүчний болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор гадаадаас авах ажиллах хүчний тоонд тавих хязгаарлалтыг уян хатан болгох, ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх бодлого баримтална.

 

3.2.2.6.Арилжаа, бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг шүүхийн бус журмаар шуурхай шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог сайжруулна.

 

3.2.2.7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл, компани, шударга өрсөлдөөн, монопол, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

3.2.2.8.Татварын өр хураах, хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагааг татвар төлөгчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамаарч уян хатан зохицуулдаг болж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжинэ.

 

3.2.2.9.Арилжааны хуулийг батлуулж, бизнес эрхлэгчдийн ашгийн төлөөх зорилгыг дэмжих, бизнесийн харилцааны шуурхай байдлыг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

 

3.2.2.10.Худалдааны хуулийг батлуулж, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулна.

 

3.2.2.11.Бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татварын хөнгөлөлт бүхий чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.

 

3.2.2.12.Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн болон нарийвчилсан төлөвлөгөөнүүдэд тодотгол хийж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг шинэчилнэ.

 

3.2.2.13.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, бизнес дэх байгаль орчны үнэлгээний ангиллыг цөөрүүлж, төрийн оролцоог бууруулна.

 

3.2.2.14.Төсвийн хөрөнгө оруулалтыг их өгөгдөлд суурилан төлөвлөнө.

 

3.2.2.15.Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гадаад экспортыг нэг цонхны бодлогоор дэмжинэ.

 

3.3.Эдийн засгийн төрөлжилт, либералчлал

3.3.1.Уул уурхай

 

3.3.1.1.Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

 

3.3.1.2.Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, шинэ орд газруудыг нээж, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ.

 

3.3.1.3.Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож, дэд бүтцийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж хэрэгжүүлнэ.

 

3.3.1.4.Оюутолгойтой дүйцэхүйц дараагийн стратегийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

3.3.1.5.Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Кокс-химийн цогцолбор, Нүүрс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Жоншны хүдэр боловсруулах цогцолбор, Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна.

 

3.3.1.6.Дорноговь аймагт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан авто бензин, түлшний тодорхой хувийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

3.3.1.7.Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ.

 

3.3.1.8.Багануур, Налайх, Багахангай дүүрэгт хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.3.1.9.Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна.

 

3.3.1.10.Алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барина.

 

3.3.1.11.Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна.

 

3.3.1.12.Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийн хүрээнд багтаж байгаа Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ.

 

3.3.1.13.Нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулан хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авна.

 

3.3.2.Боомтын шинэчлэл, тээвэр, логистик

 

3.3.2.1.Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, боомтын үйл ажиллагааг цахимжуулах замаар "Ухаалаг гарц"-ыг бүрэн ашиглалтад оруулна.

 

3.3.2.2.Хил дамнасан төмөр замын холболтыг барьж, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн терминалуудыг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг жилд 100.0 сая тоннд хүргэнэ.

 

3.3.2.3.Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина.

 

3.3.2.4.Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлын цагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.

 

3.3.2.5.Тээврийн ерөнхий хууль, зам, тээврийн салбарын стратеги төлөвлөлтийг далайд гарцгүй орны онцлог болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулж, үндэсний тээвэр, логистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлнэ.

 

3.3.2.6.Зам, тээврийн салбарт дэвшилтэт техник, технологи, инновац, дижитал шилжилтийг нэвтрүүлж, тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангасан тээврийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлнэ.

 

3.3.2.7.Ханги-Номгон-Хөшигийн хөндий-Сүхбаатар чиглэлийн хоёр дахь төмөр зам, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам болон Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замыг барьж, төмөр замын сүлжээг өргөтгөж, 3200 км орчим төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

3.3.2.8.Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ.

 

3.3.2.9.Улаанбаатар хотыг Шивээхүрэн боомттой холбосон авто замын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.2.10.Аялал жуулчлалын гол замуудыг хатуу хучилттай авто замаар холбоно.

 

3.3.2.11.Орон нутгийн нисэх буудлуудыг 4С, 4D ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

 

3.3.2.12.Авто замын засвар, арчлалтын компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчилж, засвар, арчлалтад шаардагдах хөрөнгийг төвлөрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангана.

 

3.3.2.13.Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлнэ.

 

3.3.2.14.Агаарын тээврийн салбарын либералчлалыг үргэлжлүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлнэ.

 

3.3.2.15.Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлнэ.

 

3.3.2.16.Замын-Үүд-Алтанбулаг болон Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам, Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ авто замын төслийг эхлүүлж, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулна.

 

3.3.2.17.Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.2.18.Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил дамнасан төмөр замуудыг барьж, хөрш орны төмөр замтай холбоно.

 

3.3.2.19.Хавиргын хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбож, Сүмбэр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

3.3.2.20.Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

3.3.2.21.Бичигт боомтыг холбох авто замын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.2.22.Бүсүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээвэр логистикийн сүлжээг сайжруулж, улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр замын дэд бүтцийг бүтээн байгуулж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

3.3.2.23.Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлнэ.

 

3.3.2.24.Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замыг барина.

 

3.3.2.25.Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөнө.

 

3.3.2.26.Ханх-Хатгал чиглэлийн авто замыг барина.

 

3.3.2.27.Эрдэнэт хотын доторх авто замын барилга угсралт, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг гүйцэтгэнэ.

 

3.3.2.28.Мөрөн-Их-Уул-Рашаант-Өлзийт-Хайрхан-Тэрхийн цагаан нуур босоо чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж дуусгана.

 

3.3.3.Эрчим хүчний салбарын өсөлт, либералчлал

 

3.3.3.1.Эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлж, үнэ тарифыг зохистой түвшинд хүргэн, цаашид тогтмол индексжүүлэх тогтолцоог нэвтрүүлж, салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ.

 

3.3.3.2.Утаа багатай түлшний стандартыг мөрдүүлж, шахмал түлшний зах зээлийг либералчилж, үнийг үе шаттайгаар чөлөөлнө.

 

3.3.3.3.Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламжийг пассив барилгын стандартад нийцүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжүүлэх арга хэмжээ авна.

 

3.3.3.4.Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг түгээх сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.

 

3.3.3.5.Дэд станц, шугам сүлжээг өргөтгөж, ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэн, шугамын алдагдлыг бууруулна.

 

3.3.3.6.Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулна.

 

3.3.3.7.Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ.

 

3.3.3.8.Газрын дунд, гүн болон хөрсний дулаан хангамжийн төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.9.Нарны дулааны станц бүхий хэсэгчилсэн дулаан хангамжийн жишиг төслийг эхлүүлнэ.

 

3.3.3.10.Өндөр түрэлтийн болон ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслүүдийн суурь судалгааны ажлыг хийнэ.

 

3.3.3.11.Шинээр барьж байгуулах нар, салхины эх үүсвэрийн төслүүдтэй уялдуулан 200 МВт-аас дээш хүчин чадалтай горим тохируулгын батарей хуримтлуурын системүүдийг барьж байгуулна.

 

3.3.3.12."10000 нарны дээвэр" хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын шугамаар хэрэгжүүлнэ.

 

3.3.3.13.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар системийн суурь горимд ажиллах дулааны цахилгаан станцын төслүүдэд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлнэ. /Тосонцэнгэлийн 30 МВт, Төв аймгийн Баян суманд баригдах 660 МВт, нүүрсний хийн 300 МВт, Сүхбаатарын 70 МВт, Бөөрөлжүүтийн хоёрдугаар үе шат 300 МВт, Шивээ-Овоогийн 200 МВт/.

 

3.3.3.14.Ус хуримтлуурт усан цахилгаан станц болон дотоодын урсгалтай голуудад усан цахилгаан станц барих төслүүдэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

 

3.3.3.15.Эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмалын салбарт Монгол Улсын байр суурь, оролцоо, хамтран ажиллах хоёр болон гурван талт механизмыг хөгжүүлнэ.

 

3.3.3.16.Төвлөрсөн дулаан хангамжийн системгүй аймгийн төвүүдэд дулааны станц барина.

 

3.3.3.17.300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг тархмал хэлбэрээр, хувийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

3.3.3.18.Эрчим хүчний хэрэглээний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ.

 

3.3.3.19.Цахилгаан эрчим хүчнээс үүдэлтэй ой хээрийн түймэр, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно.

 

3.3.3.20.Эрчим хүчний тогтворжилтыг хангах, сэргээгдэх эрчим хүчийг зөв, зохистой хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох нэгдсэн сүлжээний дүрэм, менежментийн тогтолцоог бий болгоно.

 

3.3.3.21.Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх усан цахилгаан станц болон бусад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ.

 

3.3.3.22.Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангаж, говийн бүсэд эхний ээлжид 300 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай цахилгаан станц барьж, ашиглалтад оруулан дотоодын хэрэгцээг бүрэн хангана.

3.3.3.23.Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нар, салхины нөөцийн давхцалын бүсүүдийг түшиглэн 3 ГВт-ын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг барьж байгуулах, экспортлох төслүүдийг дэмжинэ.

 

3.3.3.24.Чойрт 100 МВт-ын салхины, 40 МВт-ын цэнэг хураагуурын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.25.Мандалговьд 200 МВт-ын нарны цахилгаан станц, 100 МВт-ын цэнэг хураагуурын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.26.Нарийнсухайтын 30 МВт-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.27.Говьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина.

 

3.3.3.28.Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.

 

3.3.3.29.Багануур-Чойр чиглэлийн 220 кВ, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, Сайншанд-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн бэлтгэл ажлыг хангана.

 

3.3.3.30.Мандалговийн 2000 МВт-ын нар-салхины эрчим хүчний паркийн төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.31.Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.3.3.32.Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.

 

3.3.3.33.Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах 100 МВт-ын ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

 

3.3.3.34.Дархан ус хуримтлуурт усан цахилгаан станцын 100 МВт-ын төслийг хэрэгжүүлнэ.

 

3.3.3.35.Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.

 

3.3.3.36.Бүсүүдийг холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. /Багануур-Налайх-Улаанбаатар, Чойр-Мандалговь, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын, Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам/.

 

3.3.3.37.Аймгуудын төв болон сум, суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласан станцуудыг байгуулах суурь судалгааг хийж, төслүүдийг эхлүүлнэ.

 

3.3.3.38.Цахилгаанаас үүдэлтэй гал түймэр гарах, цахилгаанд хүн цохиулахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох шинэчлэл хийнэ.

 

3.3.3.39.Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлнэ.

 

3.3.3.40.Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Сайншанд чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.

 

3.3.3.41.Мөрөн хотод 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах бэлтгэл ажлыг хангана.

 

3.3.3.42.Эрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.

 

3.3.4.Хөдөө аж ахуй-Шинэ хоршоо хөдөлгөөн, Чинээлэг малчин хөтөлбөр

 

3.3.4.1."Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг үргэлжлүүлж, "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

3.3.4.2."Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, экспортод гаргах чиглэл баримтална.

 

3.3.4.3.Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, хоршооны загвар төслүүдийг бэлтгэж, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэн, сургалт зохион байгуулна.

 

3.3.4.4.Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоог сумдаар бүсчлэн байгуулна.

 

3.3.4.5.Ноос боловсруулах үйлдвэрийг сэргээж, ноосон эдлэл, бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн болох ноосон бордоо, ноосоор хийсэн барилгын дулаалга бүтээгдэхүүнийг экспортолно.

 

3.3.4.6.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах иж бүрэн механикжсан агуулахын нэгдсэн цогцолборыг байгуулна.

 

3.3.4.7.Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно.

 

3.3.4.8.Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулж, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

3.3.4.9.Байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог сайжруулна.

 

3.3.4.10.Олон улсын стандартад нийцсэн малын вакциныг дотооддоо үйлдвэрлэж, мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулна.

 

3.3.4.11.Нийт мал сүрэгт өндөр ашиг шимт малын эзлэх хувийг нэмэгдүүлж, малын генийн санг хамгаалж, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.

 

3.3.4.12.Орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүртээмжтэй зохион байгуулж, үржлийн аж ахуйг бүсүүдэд байгуулахыг дэмжинэ.

 

3.3.4.13.Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор "Атар IV" аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлнэ.

 

3.3.4.14."Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийн инновац шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

 

3.3.4.15.Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, уургийн агууламж өндөртэй түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

 

3.3.4.16.Экспортын түүхий махны мал эмнэлэг, хорио цээрийн олон улсын шаардлагыг хангасан "Монгол мах" брэндийг хөгжүүлж, махны үнийг зах зээлийн зарчимд шилжүүлнэ.

 

3.3.4.17.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулж, гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг арилгаж, сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлнэ.

 

3.3.4.18.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөлт, чанарын хяналтыг сайжруулж, биржээр дамжуулан экспортолно.

 

3.3.4.19.Стратегийн хүнсний хангамж, нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ.

 

3.3.4.20.Өвлийн хүлэмжийн агро паркийн цогцолборыг 50 га талбайд байгуулж, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор бүрэн хангана.

 

3.3.4.21.Бэлчээрийг нөхөн сэргээх, сэлгэх, тарималжуулах, хамгаалах, усжуулах, ургамал хамгааллыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

3.3.4.22.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулж, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх хөв, цөөрөм байгуулна.

 

3.3.4.23.Чанар, стандартын шаардлага хангасан бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.  

 

3.3.4.24.Арьс ширний үйлдвэрийн бүсүүдэд дундын хаягдал ус цэвэрлэх байгууламж байгуулна.

 

3.3.4.25.Итгэмжлэгдсэн лабораториудыг лабораторийн мэдээллийн удирдлагын тогтолцоонд нэгтгэн,  мэдээллийн нэгдсэн санг бий болгож, лабораторийн хүний нөөцийг чадавхжуулж, хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн лабораторийг хөгжүүлнэ.

 

3.3.4.26.Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгаанд олон улсын стандартад нийцсэн арга зүйг нэвтрүүлэн, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг сайжруулна.

 

3.3.4.27.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулна.

 

3.3.4.28."Биокомбинат" ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, олон улсын стандартад нийцсэн  малын халдварт, гоц халдварт өвчний  вакциныг үйлдвэрлэнэ.

 

3.3.4.29.Малын генийн санг хамгаалж, биотехнологийн ололтыг нэвтрүүлж, өндөр ашиг шимт үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлж 200000-д хүргэнэ.

 

3.3.4.30.Мал аж ахуй, газар тариалан, жимс, хүнсний ногоо тариалалтад дэмжлэг үзүүлэх зорилготой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн аж ахуйн тогтолцоог бий болгоно.

 

3.3.4.31.Хоршоодод "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах, хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж, хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилготой "Малын эзэн-Үйлдвэрийн эзэн" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

3.3.4.32.Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, залуу малчид, тариаланчдыг бэлтгэх зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.

 

3.3.4.33.Сорт, сорилын төв, үрийн аж ахуйг дэмжиж, үрийн шинэчлэл, хангалтыг сайжруулан, гол нэр төрлийн таримлын үр үйлдвэрлэлд урамшуулал олгоно.

 

3.3.4.34.Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд жил бүр 100.0 мянган тонн хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлнэ.

 

3.3.4.35.Малчдад эрчим хүчний хэмнэлттэй өвлийн жишиг сууцны загвар түгээж, мэдлэг олгоно.

 

3.3.5.Дөрвөн улирлын аялал жуулчлал

 

3.3.5.1."Go Mongolia" арга хэмжээг үргэлжлүүлж, гадаадын жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.

 

3.3.5.2.Аялал жуулчлалын томоохон парк, цогцолборыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг дөрвөн улирлын  аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 

3.3.5.3.Монгол орны онцлог, өв уламжлалыг дэлхийд сурталчилна.

 

3.3.5.4.Аялал жуулчлалын салбарын стандарт, үйлчилгээний чанар, визний шаардлагыг хөнгөвчилнө.

 

3.3.5.5.Түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулж, жуулчдын нэвтрэх урсгалыг нэмэгдүүлнэ.

 

3.3.5.6.Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдааны сувгуудаар дэмжинэ.

 

3.3.5.7.Аялал жуулчлалын гол зам дагуу амрах өртөө, түр отоглох цэг, зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулна.

 

3.3.5.8.Монголын нүүдлийн соёл, орон нутгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг хөгжүүлж, үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлнэ.

 

3.3.5.9.Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан соёлын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, өөрийн орны иргэд, гадаадын жуулчдад үзүүлэх, борлуулах нөөцтэй болно.

 

3.3.5.10.Говийн бүсийн Марс гарагтай төсөөтэй онцлогийг шинжлэх ухаан, инновац шингэсэн технологиор баяжуулж, байгаль орчинд ээлтэй, дөрвөн улирлын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 

3.3.5.11.Үндэсний болон олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах, дэмжих замаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 

3.3.5.12.Дундговь аймгийн Цагаан суварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

3.3.6.Соёл урлаг, соёлын өв уламжлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл

 

3.3.6.1.Үндэсний соёлын өвийн баялаг байдлыг олон талт агуулгаар баяжуулж, дэлхий дахинд сурталчлан таниулна.

 

3.3.6.2.Монгол үндэстний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн түүх, орчин цагийг хослуулах замаар шинэ үеийн монгол бахархал бий болгоно.

 

3.3.6.3.Төр, иргэний хамтын ажиллагааны түншлэлд үндэслэн соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг хамгаалан хөгжүүлж, эдийн засаг,  нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

 

3.3.6.4.Түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, "Соёлын биет өвийг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ.

 

3.3.6.5.Соёлын биет болон биет бус өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах хатуу, зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

3.3.6.6.Төв Азийн нүүдэлчдийн соёлын их наадмыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулна.

 

3.3.6.7.Гандантэгчэнлин хийд орчмыг "Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар" агуулгаар хөгжүүлж, "Буддын шашны соёлын өвийн цогцолбор" болгоно.

 

3.3.6.8.Богд хааны ордон музейн орчмыг VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч ирсэн түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлж хөгжүүлнэ.

 

3.3.6.9.Монгол кино үйлдвэр орчмыг монгол киноны түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлж хөгжүүлнэ.

 

3.3.6.10.Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөр, уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж, соёлын боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлнэ.

 

3.3.6.11.Нүүдлийн соёлын онцлог, ялгарлыг дэлхийд таниулах кино, контентыг олон улсын мэргэжлийн агентлагуудтай хамтран бүтээж, сурталчлан, гадаад зах зээл дэх Монгол Улсын талаарх сонирхлыг нэмэгдүүлнэ.

 

3.3.6.12.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ.

 

3.3.6.13."Соёлын бүтээлч үйлдвэрлэл III" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

3.3.6.14.Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлтийн цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологийг ашиглаж, "Цахим соёл II", "Соёлын эрхийн бичиг" системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

 

3.3.6.15.Соёлын бүтээгдэхүүн, контентыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын салбарыг 1 тэрбум ам.долларын орлого бүхий салбар болгон хөгжүүлнэ.

 

3.3.7.Шинжлэх ухаан, технологи, инновац

 

3.3.7.1.Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлнэ.

 

3.3.7.2.Оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

 

3.3.7.3.Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий адилтгах санхүүжилт /Matching fund/-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

3.3.7.4.Мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлнэ.

 

3.3.7.5.Мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

 

3.3.7.6.Инновацын хөрөнгө оруулалтын сан, технологийн парк байгуулан шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, дижитал бизнес, ногоон төсөл, бүтээмжийн зах зээлийг дэмжих гарааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны инкубатор санг хөгжүүлнэ.

 

3.3.7.7.Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн сангийн MORI платформыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулна.

 

3.3.7.8.Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны лабораториудыг шинжлэх ухааны салбараар төрөлжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлнэ.

 

3.3.7.9.Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулна.

 

3.4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт

 

3.4.1.Биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент

 

3.4.1.1.Байгалийн унаган төрхийг хадгалж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулна.

 

3.4.1.2.Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, генетик нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой ашиглаж, байгалийн нөөцийг хамгаалж, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, био аюулгүй байдлыг хангана.

 

3.4.1.3.Байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ.

 

3.4.1.4."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 8.8 хувьд хүргэнэ.

 

3.4.1.5.Ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж, ойн хомстол, доройтлыг бууруулахад ухаалаг, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

 

3.4.1.6.Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.

 

3.4.1.7.Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэн ашиглалт, хэрэглээнд хэмнэлт, дахин ашиглалтыг дэмжинэ.

 

3.4.2.Уур амьсгалын өөрчлөлт

 

3.4.2.1.Хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлж, нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар дундын зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг сайжруулна.

 

3.4.2.2.Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх зах зээлийн болон зах зээлийн бус хэрэгслийг ил тод, байгаль орчны үр нөлөөг тооцож, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

3.4.2.3.Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутагт байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, нөхөн сэргээх, газар тариалангийн хамгаалалтын зурвасыг нэмэгдүүлэх байгальд түшиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

3.4.2.4.Говийн болон ус хангамжийн дутагдалтай бүс нутгийн ус хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

3.4.2.5.Усны чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлж, экологийн чухал ач холбогдолтой Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Хэрлэн гол зэрэг усны сан бүхий газрыг нөхөн сэргээж, хамгаална.

 

3.4.2.6.Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гарз хохирлын эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлнэ.

 

3.4.2.7.Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй амьдралын хэв маяг, хандлага, дадлыг хэвшүүлнэ.

 

3.4.2.8.Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана.

 

3.4.2.9.Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хот, суурин газруудад яндангүй бүс байгуулж эрчим хүч, усны ухаалаг хэрэглээтэй амины орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

3.4.3.Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн загвар

 

3.4.3.1.Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэлд тулгуурласан "Стандарттай байгаль орчны салбар" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.4.3.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудитын үр дүнд суурилсан, хүрээлэн буй орчин, хүнд ээлтэй орчныг төлөвлөж, нийгэм, эдийн засгийн ногоон хөгжлийн загварыг бий болгоно.

 

3.4.3.3.Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг  хэрэгжүүлнэ.

 

3.4.3.4.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ.

 

3.4.3.5.Цэвэрлэх байгууламж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лагийг байгальд ээлтэй аргаар устгах туршилтын төсөл хэрэгжүүлнэ.

 

3.4.3.6.Генийн санг хамгаалах, түүнийг баяжуулах биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодлогоор дэмжинэ.

 

3.4.3.7.Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг нэвтрүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин, Үндэсний ногоон барилгын үнэлгээний систем нэвтрүүлж, хөгжүүлнэ.

 

3.4.3.8.Энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах оновчтой менежментийн тогтолцоог бүрдүүлнэ.

 

3.4.3.9.Хог хаягдлаас үүдэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгож, татварын бодлогоор дэмжин ажиллана. 

 

3.4.3.10.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор эрчим хүч, ус, бохирын хувьд бие даасан, байгальд ээлтэй, зөөврийн орон сууцны технологийн судалгаанд хөрөнгө оруулалт хийнэ.

 

3.4.3.11.Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барина.

 

ДӨРӨВ.ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

 

Төрийн үйлчилгээг цахимжуулж, үр ашиг, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол үндэсний үнэлэмжийг нэмэгдүүлж, эх оронч сэтгэлгээг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж, гадаад бодлогын нээлттэй, олон тулгуурт зарчмыг баримтална. 

 

4.1.Хүний эрх, эрх чөлөө

 

4.1.1.Хүний эрх

 

4.1.1.1.Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх, эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг хангуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно.

 

4.1.1.2."Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний II  хөтөлбөр"-ийг батлуулж, хэрэгжүүлнэ.

 

4.1.1.3.Иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлж, жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл олгох тогтолцоог хална. Жагсаал, цуглааны төрөл, хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрч, уг эрхээ эдэлсний төлөө хууль бусаар мөрдөн хавчигддаггүй, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татагддаггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

4.1.1.4.Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, цахим орчин дахь ялгаварлал, хүчирхийллээс хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.

 

4.1.1.5.Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагыг тус арга хэмжээнд татан оролцуулж, үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулна.

 

4.1.1.6.Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлнэ.

 

4.1.1.7.Төрөөс шийдвэр гаргахдаа хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгон хүний эрхийн зөрчлөөс сэргийлж ажиллана.

 

4.1.1.8.Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна.

 

4.1.1.9.Хувь хүний орон байрны халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг олон улсын сайн жишигт нийцүүлэн сайжруулна.

 

4.1.1.10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

 

4.1.1.11.Визийн зөрчилтэй гадаад иргэдийн тоог бууруулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.

 

4.1.1.12.Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна.

 

4.1.1.13.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах шийдвэрт тухайн харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг тусгана.

 

4.1.1.14.Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авна.

 

4.1.1.15.Орон нутаг дахь цагдан хорих байруудыг үе шаттайгаар шинэчилж, хорих ял эдлүүлэх байрны цогцолборын барилгыг ашиглалтад оруулна.

 

4.1.1.16."Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр"-ийг батлуулан хэрэгжүүлнэ.

 

4.1.1.17.Прокурорын байгууллагын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг нэмэгдүүлнэ.

 

4.1.1.18.Иргэний боловсролыг дэмжих хүрээнд хувь хүний эрх чөлөө, ардчилал, чөлөөт эдийн засаг, хуулийн засаглал, Үндсэн хуулийн байгуулалтын ач холбогдлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

4.1.2.Хэвлэлийн эрх чөлөө

 

4.1.2.1.Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

4.1.2.2.Олон нийтийн радио, телевизийн бие даасан байдлыг хангах, хариуцлагатай, хараат бус, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэлийн бодлоготой болгох чиглэлээр эрх зүйн орчныг шинэчилнэ.

 

4.1.3.Иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн түншлэл, хамтын ажиллагаа

 

4.1.3.1.Иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, оролцоо, санаачилгыг дэмжих бодлогыг баримтлах бөгөөд төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

 

4.1.3.2.Улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт болон олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.

 

4.1.3.3.Нийгмийн зөвшилцөлд үндэслэн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй зөвлөлдөх, санал авах, гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

 

4.1.3.4.Иргэний нийгмийн байгууллагын бодит оролцоог баталгаажуулан бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцооны тодорхой шалгуур үзүүлэлт бүхий нийтлэг журмыг баталж, төрийн байгууллагуудын ил тод байдлын түвшинг жил бүр үйлчилгээг хүртэгч төрийн бус байгууллага, иргэдээр үнэлүүлж индексжүүлнэ.

 

4.1.3.5.Иргэний нийгмийн байгууллагууд болон сайн дурынхны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үндэсний тооцооны аргачлалаар үнэлдэг албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ.

4.1.4.Ил тод байдал ба хяналт

 

4.1.4.1.Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

 

4.1.4.2.Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, үр өгөөж, хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчилнэ.

 

4.1.5.Шүүх засаглал

 

4.1.5.1.Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, шуурхай, үр дүнтэй, хариуцлагатай болгоно.

 

4.1.5.2.Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж, орчныг сайжруулж, хараат бус, бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ.

 

4.1.5.3.Шүүхийн процессыг цахимжуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг ил тод болгож, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэнэ.

 

4.1.5.4.Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын сайн жишигт хүргэнэ.

 

4.1.5.5.Хууль зүйн дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

4.1.5.6.Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, шинэ төрлийн шинжилгээний чанар, үр дүнг олон улсын жишигт хүргэж, шүүх шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.

 

4.2.Авлигагүй засаглал

 

4.2.1.Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үйл ажиллагаа

 

Авлигатай тэмцэх ажиллагаа

4.2.1.1.Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлнэ.

 

4.2.1.2."Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 

4.2.1.3.Авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг үргэлжлүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

4.2.1.4.Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөржүүлж, улс төрийн намын санхүүжилтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

 

4.2.1.5.Олон нийтийг авлигаас ангид байлгах, шударга ёсыг шаардах, авлигыг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг иргэн бүрд төлөвшүүлэхийг эрмэлзэх бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага нэхэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

4.2.1.6.Авлигажих, хүнд суртал, дур зорго үүсэх, хүний эрхэд халдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа журам батлах эрх олгосон хуулийн зохицуулалтаас татгалзана.

 

4.2.1.7.Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно.

 

Гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа

 

4.2.1.8.Улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулж мэргэшүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулна.

 

4.2.1.9.Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх албаны чадавхыг дээшлүүлж, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэг, гэмт халдлагаас хамгаална.

 

4.2.1.10.Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ.

 

4.2.1.11.Ялын бодлогыг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлэх, ялтныг нийгэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

4.2.1.12.Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын хяналтын нэгдсэн системийг суурьшлын бүсийн 80 хувьд хүргэнэ.

 

4.2.1.13.Нууц мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шүүхийн хяналтыг сайжруулж, тус ажиллагаанд өртсөн иргэнд мэдэгдэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хуулийн зохицуулалтыг бий болгоно.

 

4.2.1.14.Гэрч, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана.

 

4.2.1.15.Тагнуулын үйл ажиллагаа болон нууц мөрдөн шалгах ажиллагааны зааг ялгааг тодорхой болгож, эрх зүйн орчныг тус тусын хуулиар зохицуулна.

 

4.2.1.16.Иргэдийг чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах зохион байгуулалтыг дэмжин ажиллах, орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгоно.

 

4.2.2.Дэвшилтэт технологид суурилсан цахим засаглал

 

4.2.2.1.Төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөн үе шаттай байхаар дахин инженерчлэл хийж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэнэ.

 

4.2.2.2.Төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмжийг дээшлүүлж, иргэдэд түргэн шуурхай, хялбар үйлчилгээ үзүүлэх цахим төрийн тогтолцоонд шилжинэ.

 

4.2.2.3.Төр хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хамтран ажиллахыг эрэлхийлдэг, тэдгээрийн оролцоог шийдвэр гаргах үйл явцдаа хангаж, ил тод байдлыг бий болгосон төрийн шинэ тогтолцоог бий болгоно.

 

4.2.2.4.Төрийн тогтолцооны цахим дэд бүтцийг хөгжүүлж, шийдвэр гаргах үйл явцыг хурдан, ил тод, нээлттэй болгоно.

 

4.2.2.5.Төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, бүрэн цахимжуулан төрийн захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэх ба төрийн албан хаагчдыг тогтмол чадавхжуулна.

 

4.2.3.Төрийн албаны шинэчлэл

 

4.2.3.1.Чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог зохистой хэмжээнд хүргэнэ.

4.2.3.2.Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж,  бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно.

 

4.2.3.3.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халах, иргэн, хуулийн этгээд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.

4.2.3.4.Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг халж, иргэнд үйлчлэх албаны хууль болгоно.

 

4.2.3.5.Төрийн албаны ёс зүйн зарчмуудад үндэслэсэн суурь шалгуур үзүүлэлтийг боловсруулж, төрийн албаны чадамжид суурилсан хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.

 

4.2.3.6.Төрийн албан хаагчийг улс төрчийн болон удирдлагын хууль бус шийдвэр, аливаа дарамт шахалтаас ангид байлгах, эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамтран хамгаалах боломжийг бүрдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана.

 

4.2.3.7.Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог сайжруулж, Төрийн албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн 3 жилд нь "маш сайн" үнэлэгдсэн төрийн албан хаагчийг "1+2" буюу гадаадад хэлний болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална.

 

4.2.3.8.Төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг төрийн албаны шинэчлэлд нийцүүлж, сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.

 

4.2.3.9.Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтлан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн албанаас эрт тэтгэвэрт гарч байгаа иргэд хөдөлмөр эрхлэх, жижиг, дунд, бичил бизнесийн салбарт ажиллах, орлого олох, баялаг бүтээх боломжийг бүрдүүлнэ.

 

4.2.3.10.Төрийн албан хаагчдын цахим мэдээллийг өөрт нь нээлттэй болгох замаар төрийн албан хаагчийн иж бүрэн цахим платформыг хөгжүүлж, мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдлыг сайжруулна.

 

4.2.3.11.Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль, эрх зүйн орчныг бий болгоно.

 

4.2.3.12.Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.

 

4.2.3.13.Төрийн албаны ёс зүйн индекс, ёс зүйн дэд бүтцийг олон улсын туршлагад суурилан хэрэгжүүлнэ.

 

4.2.4.Орон нутгийн засаглалын бие даасан байдал

 

4.2.4.1.Хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг оршин суугч, аж ахуйн нэгжийн саналыг харгалзан боловсруулан батлуулж, үүнтэй уялдуулан төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.

 

4.2.4.2.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар явуулж, оршин суугчдаас шууд сонгох эрх зүйн орчныг бүрдүүлж, шинээр байгуулсан хотуудыг зохион байгуулна.

 

4.2.4.3.Хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоог бий болгон, хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана.

 

4.2.4.4.Хороо, багийн хэмжээнд хэрэгжүүлэх тохижилтын жижиг төслүүдийг иргэдийн бүлэг, хөршийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлнэ.

 

4.2.4.5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн амын тоотой уялдуулан хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

4.3.Цахим засаглал, төрийн бүтээмжийн дахин инженерчлэл

 

4.3.1."E-Mongolia"-блокчейн-Цахим засаглал

 

4.3.1.1.Төрийн бүх үйлчилгээг хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий "Ухаалаг E-Mongolia" системийг хөгжүүлнэ.

 

4.3.1.2.Үндэсний баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

 

4.3.1.3.Мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

 

4.3.1.4.Төрөөс иргэн, бизнест үзүүлж байгаа үйлчилгээнүүдэд процессын шинжилгээ хийж бүрэн цахимжуулах, хиймэл оюун ухааныг ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг 2 дахин бууруулна.

 

4.3.1.5.Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчийн бүртгэл, газрын хэвлийн баялаг болон газар дээрх баялгийн бүртгэлийг блокчейн технологийг ашиглан гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.

 

4.3.1.6.Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилт, сонгон шалгаруулалтыг цахимжуулж ил тод болгоно.

 

4.3.2.Сансар судлал, харилцаа холбоо, мэдээлэл технологи

 

4.3.2.1.Үндэсний хиймэл дагуул хөөргөж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ.

 

4.3.2.2.Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөжүүлж, орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг хүртээмжтэй болгож, интернэтийн орон нутгийн тарифыг эрс бууруулж, Улаанбаатар хотын тарифтай ойртуулж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.

 

4.3.2.3.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих татварын хөнгөлөлттэй виртуал бүсийг байгуулж, "венч" зэрэг хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн мэдээллийн системүүдийг хөгжүүлнэ.

 

4.3.2.4.Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, блокчейн, юмсын интернэтийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлуудыг санхүүжүүлж, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.

 

4.3.2.5.Аливаа контентын жинхэнэ, эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлнэ.

 

4.3.2.6.Дэлхийд өрсөлдөх чадвартай, технологийн тэргүүлэх байгууллагын сертификаттай 1000 мэргэжилтэн бэлтгэж, 1000 өндөр технологийн ажлын байр бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

 

4.3.2.7.Олон улсын цахим төлбөрийн системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.

 

4.3.3.Цахим орчин дахь хүний эрх, кибер аюулгүй байдал

 

4.3.3.1.Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

4.3.3.2.Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлнэ. Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан кибер аюулгүй байдлын тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлнэ.

 

4.3.3.3.Кибер аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлж, төр, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.

 

4.3.3.4.Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим болон тоон гарын үсэг, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах цахим засаглалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

4.3.3.5.Бүх салбарын цахим шилжилтийн үйл ажиллагааг интеграцчлагдсан кибер аюулгүй байдлын тогтолцоогоор хангана. Энэ хүрээнд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг улсын хэмжээнд өргөжүүлнэ.

 

4.3.3.6.Кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулж, бүх нийтийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ.

4.4.Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба амар тайван нийгэм

 

4.4.1.Үндэсний эв нэгдэл

 

4.4.1.1.Монгол хүний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэмжих үндэсний соёлын үнэт зүйлд суурилсан нийгмийн соён гэгээрлийн бодлого баримталж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ.

 

4.4.1.2.Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

4.4.1.3.Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс, аливаа талцал, хуваагдал, Үндсэн хуульт ёсны эсрэг үзэл, хандлага, гаднын зөөлөн хүчний бодлогын нөлөөнд орох эрсдэлээс хамгаалах, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх ойлголт, хандлага, соёлыг нийгэмд төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

4.4.1.4.Эрүүл чийрэг, эх оронч, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх "Эх оронч монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

4.4.1.5.Хилийн чанадад амьдарч байгаа гэр бүл, хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлд суралцах хөтөлбөр хэрэгжүүлж, цахим сургалтын агуулгыг нэмэгдүүлнэ.

 

4.4.1.6.Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, мэргэшсэн хилчин, технологид суурилсан хил хамгаалах албыг бэхжүүлэн, зэвсэглэл, инженер, дохиолол хамгаалалт, радио релейн болон хяналтын систем, цэргийн холбоо, техник, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, тусгай хэрэгслээр бүрэн хангаж, хилийн цэргийн нисэх анги байгуулан, нисдэг тэрэг, нисэх онгоц ашиглах замаар хилийн аюулгүй байдлыг хангаж, хилийн дэглэмийн гэрээг хэрэгжүүлнэ.

 

4.4.1.7.Хилийн боомтын сэргэлтийн бодлоготой уялдуулан авто зам, төмөр зам бүхий боомтуудад шалган нэвтрүүлэх анги байгуулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ухаалаг цахим гарц, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, тоног төхөөрөмжөөр хангана.

 

4.4.1.8.Хилийн цэргийн анги, салбарын албаны барилга, орон сууцыг шинэчилж, хилчдийн алба хаах, амьдрах нөхцөлийг сайжруулна.

 

4.4.1.9.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүхий л үйл ажиллагааг төрийн хяналтад авч, уг үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлүүлэх, мансуурах донтой хүнд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, эмчлэх, хяналтад авах, нийгэмшүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

4.4.1.10.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон санхүүгийн системийг хөгжүүлнэ.

 

4.4.1.11.Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

 

4.4.2.Гадаад бодлого

 

4.4.2.1."Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт" гадаад бодлогын суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудад таниулан, харилцааны тэнцвэр, байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган, олон улсад Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь, нөлөөг нэмэгдүүлэх замаар хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлнэ.

 

4.4.2.2.Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг ханган үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах гадаад таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

 

4.4.2.3.Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын нэн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд зэрэг бүх салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

 

4.4.2.4.Гадаад бодлогын үзэл баримтлалыг сансар судлал, шинжлэх ухаан, технологийн салбар дахь дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчилнэ.

 

4.4.2.5."Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.

 

4.4.2.6.Монгол Улс бусад улстай харилцахдаа тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, энхийг эрхэмлэсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.

 

4.4.2.7.Монгол Улсын түүх, соёлд холбогдох гадаад улсад хадгалагдаж байгаа баримтыг эх нутагт нь байршуулж, үндэсний санах ой болох архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, архивын баримтыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

 

Олон талт хамтын ажиллагаа

 

4.4.2.8.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

4.4.2.9.Олон улсын сансар судлалын хамтын судалгааны уулзвар цэг байх, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэх бодлого баримтална.

 

4.4.2.10.Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж,  мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгож, гадаад харилцааны хүний нөөцийг бэхжүүлнэ.

 

Бүс нутгийн эдийн засгийн интеграци

 

4.4.2.11.Бүгд Найрамдах Солонгос Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, худалдааны түнш улс орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт, экспорт, бизнесийг дэмжсэн харилцааг хөгжүүлнэ.

 

4.4.2.12.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг хөрш орнуудын төлөвлөлттэй харилцан уялдуулж хөгжүүлнэ.

 

4.4.2.13.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хамтран ажиллана.

 

4.4.2.14.Чөлөөт бүсүүдэд бизнес инкубатор төвийг байгуулж, гадаад худалдааны түүхий эд, технологийн солилцоогоор аж ахуй эрхлэгчдийг дэмжинэ.

 

4.4.2.15.Монгол Улсын хөгжлийн бодит хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, үр өгөөжийг дээшлүүлнэ.

 

4.4.2.16.Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэж, экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ.

 

Гадаад харилцааны салбар

 

4.4.2.17.Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно.

 

4.4.2.18.Үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дүн шинжилгээг сайжруулах, гадаад бодлогын нэг цонхны зарчмыг хэрэгжүүлэх, дипломат албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

 

Гадаадад сурч, хөдөлмөрлөж, амьдарч байгаа иргэд

 

4.4.2.19.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

 

4.4.2.20.Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

 

4.4.2.21.Бусад улстай хоёр талт болон олон талт олон улсын гэрээ байгуулах замаар хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчилнө.

 

4.4.2.22."Хүчирхэг Монгол паспорт" зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.

 

4.4.3.Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцоо

 

4.4.3.1.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг шинэчилж, цогц байдлыг хангана.

 

4.4.3.2."Технологийн дэвшил-Зэвсэг техникийн шинэчлэл" зорилтод нийцүүлэн Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр хангана.

 

4.4.3.3."Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо" зорилтын хүрээнд батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн бэлэн байдлыг хангаж, дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгож, иргэдийн эх орноо хамгаалах бэлтгэлжилтийг дээшлүүлнэ.

 

4.4.3.4."Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт" зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, төрлийн цэргийг хөгжүүлж, бэхжүүлнэ.

 

4.4.3.5."Дэлхийн монгол цэрэг-Гадаад харилцаа" зорилтын хүрээнд батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, инновац, техник, технологи, аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэнэ.

 

4.4.3.6."Цэнхэр дуулга, хар сүлд-Бүтээн байгуулалт" зорилтын хүрээнд энхийг дэмжих ажиллагаа болон улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.

 

4.4.3.7."Эх орны дуудлага-эр цэргийн алба" зорилтын хүрээнд батлан хамгаалах үйл хэргийг иргэдэд сурталчилж, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн сургалтын тогтолцоонд шинэчлэл хийж, цэргийн албаны төрлийг нэмэгдүүлэх замаар Зэвсэгт хүчин, алба хаагчийн олон нийтийн дэмжлэг, нэр хүндийг дээшлүүлнэ.

 

4.4.3.8."Салбарын хүний нөөц-Нийгмийн хамгаалал" зорилтын хүрээнд алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллах баталгааг дээшлүүлнэ.

 

4.4.3.9.Бүсийн сургалтын төвүүдийг шинээр байгуулж "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлэн, улс орны батлан хамгаалах чадавхыг дээшлүүлнэ.

 

4.4.3.10.Батлан хамгаалах материаллаг нөөцийг бүрдүүлэх, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

4.4.4.Гамшгийн үеийн бэлэн байдал

 

Гамшгийн үеийн бэлэн байдал, иргэний хамгааллын тогтолцоо

 

4.4.4.1.Гамшгийн үеийн бэлэн байдал, холбоо, зарлан мэдээллийн тогтолцоонд дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргана.

 

4.4.4.2.Гамшиг, аюулт үзэгдэл, ослыг зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

4.4.4.3.Онцгой байдлын байгууллагын харилцаа холбооны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэн, сансрын хиймэл дагуулын болон цаг агаарын мэдээллийг шуурхай боловсруулж, хэрэглэгчдэд хүргэх гамшгийн удирдлагын нэгдсэн төвтэй болно.

 

4.4.4.4.Гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах нэгжийг орон нутагт өргөтгөж, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

4.4.4.5.Хүн амын нягтаршил ихтэй болон алслагдсан байршилд гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна.

 

4.4.4.6.Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хүч хэрэгсэл, агуулахын аж ахуйн технологийг хөгжүүлж, гамшгийн үеийн болон стратегийн зориулалттай бараа материалын нөөц, хангамжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

 

4.4.4.7.Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан агуулах барьж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангана.

 

4.4.4.8.Шатахуун, шатах, тослох материалын бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулах барина.

 

Стандарттай гамшгийн удирдлага

4.4.4.9.Цаг агаарын болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, техник технологийн горимын зөрчлийн эрсдэлийг бууруулна.

 

4.4.4.10.Эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гамшгийн зураглал, байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн мэдээллийн сан, гамшгийн эрсдэл хуваалцах тогтолцоог хөгжүүлж, олон нийтэд нээлттэй болгоно.

 

4.4.4.11.Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодитойгоор нэмэгдүүлнэ.

 

4.4.4.12.Гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг өргөжүүлж, олон нийтийн оролцоог дэмжиж ажиллана.

 

4.4.4.13.Нэг улс, нэгдсэн стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа

 

4.4.4.14.Гамшгийн шуурхай удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож, гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийгэм, эдийн засагт учирч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулна.

 

4.4.4.15.Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэлзүйн үйлчилгээ, мэргэжлийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулна.

 

4.4.4.16.Гамшгийн үед хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг сайжруулж, Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн стандартад нийцсэн дунд түвшний ангиллын багтай болж, аврах ажиллагааны дэвшилтэт арга технологи, шинэ техник, багаж төхөөрөмжийг нэвтрүүлнэ.

 

4.4.5.Эрсдэлийн удирдлага

 

4.4.5.1.Геополитикийн тогтворгүй байдал, цар тахлын үеийн болон түүний дараах эдийн засгийн хямрал, эрчим хүчний дутагдал, тээвэр логистикийн доголдол, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хурдацтай шилжилтийн тодорхой бус байдал, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль, цаг уурын нөлөөлөл болон бусад эрсдэлийг даван туулах, хариу бэлтгэл арга хэмжээг шуурхай авах зорилгоор холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангасан эрсдэлийн удирдлагын цогц бодлого, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

4.4.5.2.Эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд үнэлгээ хийх системийг хөгжүүлж, эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлнэ.

 

4.4.5.3.Хамтрагч, түншлэгч талууд болон олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, солилцох нөхцөлийг бүрдүүлж, хамтын итгэлцлийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд гадаад болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

4.4.5.4.Эрсдэлийн удирдлагын үе шат бүрд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангаж, урамшуулах бодлогыг дэмжинэ.

 

 

---оОо---