A

A

A

Бүлэг: 1979

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А/61

Улаанбаатар хот

"ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-НД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний "4.Архивын баримтын лавлагаа, хуулбар олгох үйлчилгээ"-ний 11-д "Ял шийтгэлийн тухай лавлагаа 1000 төгрөг" гэж заасныг хассугай.

2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, хөдөлгөөн хийлгэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.

3.Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээнд оруулсан өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэний дараа холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ үнэлгээний газар (Б.Туул)-т даалгасугай.

ДАРГА С.ЭНХБААТАР