- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар А/58
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Мягмар)-д даалгасугай.
САЙД О.АЛТАНГЭРЭЛ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/240
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батхуяг)-т даалгасугай.
3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Мягмар)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ О.АЛТАНГЭРЭЛ
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
