A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ганцаарчилсан сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр, "Ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ганцаарчилсан сургалт зохион байгуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/81

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ганцаарчилсан сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр, "Ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ганцаарчилсан сургалт зохион байгуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журмыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т үүрэг болгосугай.

3.Журмыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад багш нарыг хамруулж, ажлын байран дээр нь зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, багшид болон хүүхдэд дэмжлэг үзүүлж ажиллахыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын удирдлага, өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т үүрэг болгосугай.

САЙД П.НАРАНБАЯР